Дэлхийн дулаарлаас үүдэлтэй аюул айсуй

      Судлаачдын хэлж байгаагаар, ойрын 80 жилд манай гарагийн амьдралыг эрс өөрчлөх тийм үйл явц одоо Дэлхийд болж байна. 

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй усан галаваас болоод 80 жилийн дараа Дэлхийн хүн амд маш их аюул нүүрлэж    мэднэ  гэж Science Alert  сайтад  бичжээ. 

Дэлхийн дулаарлыг мэдэгдэхүйц хурдасгаж буй үйл явц одоо манай гарагт болж байгааг  эрдэмтэд сануулж  байна.  Тэдний тооцоолсноор,  80 жилийн дараа агаарын температур одоогийнхоос таван градусаар нэмэгдэж мэдэх  ажээ.  Үүнээс болоод мөсөн голууд олноороо хайлж, улмаар их үер буух  гэнэ.  Үер  байгалийн бусад гамшигт ч  бас хүргэж болохыг үгүйсгэхгүй байна.

200 сая орчим хүн үерт өртөж, гамшигт өртөөгүй бүс нутгууд руу олноороо нүүх болно гэдгийг мэдээлж байна. Хүмүүсийн хоол тэжээлийн асуудал ч  маш хурцаар тавигдах ажээ. 

“Эрэг хавийн нутаг усанд авсанаар 1,8 сая хавтгай дөрвөлжин километр хуурай газар байхгүй болох бөгөөд  энэ нь Франц, Герман, Испани, Их Британийн нутаг дэвсгэрээс их юм.  Ингэхдээ ийм олонхи газар нь хүнсний бүтээглдэхүүн үйлдвэрлэдэг маш чухал бүс нутгуудын хэсэг юм” гэж эрдэмтэд анхааруулж байна. 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.249.82.1052019-06-01 09:53:24

Хятад улс нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Хятад улс озоны давхаргыг цоолж дэлхийн дулаарлыг хурдасгаж байна.

Тэнгэрийн хүү - 64.119.16.952019-06-01 07:36:29

Өөрөө л амьд үлдэхээ боддог нь хамгийн дорой ухамсар юм.

Ж.ЦЭНГЭЛ - 24.19.139.2542019-06-01 04:22:23

Монгол оронУсанд автахгүй ч харийн хүмүүсээр чихэлдэх болноо.

Монгол үлдэнэ-д - 86.243.154.2382019-05-31 23:16:47

Орк минь, Монгол гээд цээжээ дэлдээд хог, шүлсээ хаяад Зайсан толгойн дээрээ үлдээрэй чи... Дэлхий дахиныг санаа зовоож байгаа асуудалд Монголд хамаагүй юм шиг ярихаа больж үз. Дэлхий сөнөхөд Монгол үлдлээ юу? Хүн болж төрсөн юм бол Дэлхийгээ мөхөлөөс аварах арга хэмжээ ав за! Мод тарь, хог битгий хая, гол усанд битгий хувцсаа угаа, хөрсөө битгий бохирдуул... Өөрсдийн чадах чинээгээр байгалиа хамгаалж үлдвэл чиний "Монгол үлдэнэ"!!!!

Монгол - 66.181.160.492019-05-31 20:45:28

Монгол үлдэнэ хамгийн өндөрлөг хэсэг шүү