Брежнев үнэндээ ямар үндэстэн байсан бэ?

Леонид Брежневийг бүр түүний засаглалын он жилүүдэд румын, польш, цыган, тэр ч байтугай еврей гаралтай гэцгээдэг байжээ. Сталин ч түүнийг молдав гэж үздэг байсан хэмээн ярьцгаадаг. Гэхдээ энэ бүх хувилбарыг нотлох ямар ч албан ёсны баримт бичиг байдаггүй байна. 

Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө  ургийн бичгийнхээ тухай нэг их ярьж бичдэггүй байжээ.  Түүний анкетын үндэс угсаа гэсэн  асуултад “орос”, “украин” гэсэн өөр өөр бичилт тааралддаг байсан байна.  Тэр үнэхээр Украинд төрсөн нь үнэн,  энэ нь Днепропетровск мужийн Днепрозержинск хот юм. 

Брежнев польш гаралтай байсан уу?

Брежнев польш хэл  сайн мэддэг байсан учир ийм яриа таржээ.  Түүний найз нөхдүүдийн нотлож байснаар, Леонид Ильич  польш хэл мэддэгээ  нуухыг боддог байсан бөгөөд учир тэр үед эрх баригчид польшчуудад  тийм ч таатай ханддаг байсан хэмээн хэлэх аргагүй байжээ.

Түүнийг польш гаралтай гэдгийг баримтаар нотлосон зүйл байдаггүй байна.  Ерөнхий нарийн бичгийн дарга польш хэл мэддэг байсан нь  түүний эх польш гаралтай, польш хэл маш сайн мэддэг байсантай л холбоотойтой гэнэ. 

Еврей гаралтай гэсэн  яриа

ЗСБНХУ-д олон нийт олонхи улс төрчийг еврей гаралтай эсэхийг  мэдэж авахыг оролддог байжээ. Брежневийг ч мөн ялгаагүй.  Леонид Ильич еврей болон украин гаралтай  гэсэн мэдээллийг зарим мэдээллээс олж болно. Ингэхдээ  еврей гаралтай гэдгийг эцгийн талтай холбон үздэг бөгөөд Брежневийн эцэг Илья Яковлевич хувьсгалын дараа өөрийн овгийг эгчийнхээ нөхрийн нэг хамаатны овгоор сольсон хэмээн үздэг байна.

Украин гаралтай гэдэг нь ерөнхий нарийн бичгийн даргын яс угсааны албан ёсны хувилбар

Леонид Ильичийн өвөг дээдэс нь үнэхээр  украин гаралтай хүмүүс байжээ.  Тэр үнэхээр Украинд төрснийг баримтжуулсан баримт бичиг нотлодог. Тэр өөрөө украин гаралтай гэдгээ хэзээ ч нууж байгаагүй юм.  Гэхдээ өөрийгөө зөвлөлтийн иргэн гэж үздэгээ байнга шахуу хэлдэг байжээ. 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.362019-05-30 16:50:16

Асуух юу байхав, мэдээж тэнгэр заяат монгол л байгаа. Христ, Будда, Хитлер нар чинь монгол байсан шүү дээ. Тэднийг монгол хүмүүс байсныг Тэнгэр академиас баталсан.