Биеийн байдал нь муудсан Жулиан Ассанжийг шоронгийн эмнэлэгт хэвтүүлжээ

Олон улсын, тэр дундаа АНУ-ын цөөнгүй дуулиант нууцыг задалсан “WikiLeaks” байгууллагын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Их Британийн Белмарш шоронгийн эмнэлэгт хэвтүүлжээ.

Энэ тухай “WikiLeaks” мэдээлэхдээ, долоон жил Эквадорын Лондон дахь Элчин сайдын яамнаас гаралгүй орогноход хүрсэн Жулиан Ассанжийн бие ихэд муудсан гэсэн байна. Түүний өмгөөлөгч Пер Самуэлсоны хэлснээс үзвэл өнгөрсөн баасан гаригт уулзахад тэрээр энгийн яриа ч өрнүүлж чадахгүй байжээ.

Белмаршийн шоронд өнгөрүүлсэн сар хагасын хугацаанд Жулиан Ассанжийн биеийн байдал үргэлжлэн муудаж, ихэд турсан гэнэ. АНУ түүнийг төрийн нууц задруулсан, тагнуулын ажиллага явуулсан хэмээн ялын дээд хэмжээ оноохоор зэхэж буй бол Швед хүчингийн хэрэгт буруутгаж байгаа билээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих