Унгарт сүйрсэн Өмнөд Солонгосын жуулчидтай хөлөг онгоцноос долоон хүнийг авраад байна

Унгарын нийслэл Будапешт хотноо Дунай мөрнөөр аялж байсан хөлөг онгоц сүйрснээс үүдэн долоон хүн амь насаа алдаж, 19 хүн сураггүй алга болсон тухай Унгарын төв телевиз мэдээлжээ.

Өмнөд Солонгосын 33 жуулчин, хоёр экипажийн гишүүн бүхий хөлөг онгоцыг өчигдөр орой Унгарын парламентын ордноос холгүй эрэгт зогсох үед нь өөр хөлөг онгоц мөргөхөд хөмөрсөн аж. Бүх зорчигч усанд унасан бөгөөд тэдгээрээс долоон хүнийг аварч эмнэлэгт хүргэжээ.

Мэргэжлийн шумбагчид оролцож буй аврах ажиллагаанд хүчтэй аадар бороо саад учруулж байгаа тухай Унгарын цагдаагийн газраас мэдээлж байна.

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Же Ин тус улсын Засгийн газарт сүйрлийн үеэр сураггүй алга болсон иргэдийг хайх бүх боломжит арга хэрэглэхийг даалгажээ. Тус улсын Засгийн газар Унгар руу албан ёсны төлөөлөгчдөө яаралтай илгээсэн байна.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

etcsfvh - 176.140.75.2042019-05-31 02:47:00

Zochin - 66.181.161.872019-05-30 16:58:42

Atilla haanii nutagaa gej

Зочин - 66.181.185.532019-05-30 16:19:32

..."даалгажээ" гэнээ