Монголчууд БНСУ-ын визийг 70-80 хоног хүлээдэг асуудал “Хөх ордон”-ы анхаарлыг татжээ

Өнгөрсөн 04.04-ний өдөр БНСУ-ын Хөх ордон-ы “Ард түмний мэдээллийн цахим самбар”-т Монгол иргэний “БНСУ-ын виз хүсэх өргөдөл яагаад тодорхой шалтгаангүйгээр 70 хоног хүлээх шаардлагатай болсныг тайлбарлахыг хүссэн” нийтлэлд тухайн үед БНСУ-ын Засгийн газар, Гадаад хэргийн яам/ГХЯ/ итгээгүй ажээ. 

   Харин уг нийтлэлийн хариуд “Хөх ордон”-ы зүгээс илт түрэмгий өнгө аясаар хандан “Гадаадын иргэдийг БНСУ-д зорчих виз олгох асуудалд тухайн орны ЭСЯ нь бие даан шийдвэр гаргах бүрэн эрхтэй” хэмээн хариу барьж байсан юм.

 

   Гэтэл өнөөдөр тус улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын мэдээлэл, оршин суугчдын төлөөлөлтэй холбогдон визний асуудал 70-80 хоногт шийдэгддэг үнэн дүр зураг ил болоод байгаа ажээ.

   БНСУ-ын ЭСЯ нь Монгол улсын иргэдийн зүгээс өдөртөө 800 гаруй виз хүсэлтийн материал бүрдүүлэн өгдгөөс түүний дөрөвний нэг буюу 200 орчим иргэнд виз олгодог ч БНСУ-д 90 хоногийн визээр очоод 50-иас дээш хоносон тохиолдолд дахин тус улсын виз олгохгүй гэсэн журам гаргасан нь Монгол улсын иргэдийг тус улсад хууль бусаар оршин суух сонголт хийхээс өөр аргагүй байдалд оруулдаг байна.   

   Нөхцөл байдал хүндэрсэн яг энэ үед Монголчуудын дунд 10 гаруй зуучлагч байгууллагууд, хувь хүмүүс гарч ирснээр фейсбүүк болон сошиал-аар “5 сая төгрөгөөр БНСУ-ын виз найдвартай гаргана” гэх зар, зарлал ил тод гарах болсон нь нууц үзэгдэл байхаа больжээ.  

    БНСУ-ын нэгэн иргэн, зуучлагч Кан гэгч “Монголчууд өөрсдөө 3 сая вон байна уу, 5 сая вон байна уу хамаагүй мөнгийг нь өгөөд явна гэдэг шүү дээ” хэмээн ярьсныг үзвэл удаан хугацаагаар виз хүлээхээс залхсан иргэдэд тулгарсан сүүлчийн арга гэлтэй.

 

   Энэхүү үзэгдлийг БНСУ-ын ЭСЯ-наас ямар нэгэн тайлбар хийлгүй харж суугаа нь Монгол улсын иргэдэд тус ЭСЯ болон элчин сайд Жонг Жэ Нам нарыг визний наймаанд хамтран оролцож, зориуд хугацааг сунгаж өндөр үнэ тогтоон, зуучлагч тодорхой хэдэн компанид давуу эрх олгож, дамлан худалдаж байна гэсэн хардлагыг төрүүлээд байна.

 

   Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн уг дуулианд БНСУ-ын ГХЯ анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд тун удахгүй  БНСУ-аас Монгол улсад суух ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэсэн нь Монголчуудын хувьд 70-80 хоногт шийдэгддэг визний хүлээх хугацаанд өөрчлөлт орох горьдлого бий болгоод буй ажээ.

 WWW.MGLRADIO.COM  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

од - 66.181.188.362019-05-30 22:05:58

виз хүссэн хүмүүстэй англи солонгос хэлээр ярилцаж газар дээр нь өгөх өгөхгүйгээ хэлдэг болчихвол амар бүздээ бусад улсын жишгийг хараач

Үнэн - 202.179.27.702019-05-30 17:49:26

Монголчууд олноороо Солонгос явж байгаа нь энэ улс орон авилгалд идэгдэж, иргэд ажилгүй, ядуурч байгааг харуулж байна. Төр засаг хэрэг алга.

мн - 202.21.117.342019-05-30 07:01:32

Юмыг хорьж бооно гэдэг нь авилгал арын хаалганы сүлжээ үүсэх хөрос суурийг таьж өгч байгаа юм даа. Будааны хүүхдүүд монголчуудыг минь төр засагтай нь дээрэлхэх юм даа. Цөөн хэдхэн гэр бүлийн гарт орсон байгалийн баялгаа улс орноо хөгжүүлж өөд нь татахад зориулж ажлынб йар бий болгох, гаднаас шинэ техник технологи худалдаж авахад зриулах юм бол энэ улс орон арай өөр болно доо