Хятадын “Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ


Хятадын харилцаа, холбооны технологийн “Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ. Тус компани АНУ-ын Засгийн газар улсынхаа Үндсэн хуулийг зөрчин тус компанийг хар жагсаалтдаа оруулах шийдвэр гаргасан учир ийнхүү заргалдах болсноо мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 15-нд тус улсын мэдээлэл, технологийн дэд бүтцийг гадны аюулаас хамгаалах онц байдал зарласан юм. Үүнээс хоёр хоногийн дараа АНУ-ын Худалдааны яам тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн “Huawei” компанийг хар жагсаалтад багтаажээ.

 Өнгөрсөн оны наймдугаар сард Доналд Трамп түүнчлэн АНУ-ын Засгийн газрын харъяа бүх байгууллагыг Хятадын “Huawei” болон “ZTE” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүдийг ашиглах байх зарлиг буулгаж байв.

“Huawei” АНУ-ыг хууль ёсны эрхэнд бүдүүлгээр халдсан хэмээн үзэж байна.

Б.Туг

Сэтгэгдэл бичих