Сингапур дэлхийн чансааг тэргүүлж, Монгол Венесуэлын өмнө 62-т оржээ


Швейцарийн Лозанн хотноо байрладаг Удирдлагын хөгжлийн олон улсын институт (International Institute for Management Development) дэлхийн улс орнуудын 2019 оны эдийн засгийн өрсөлдөх чадварын чансааг гаргасан байна.

Чансааг өндөр технологийн дэд бүтэц үүсгэж, чадварлаг ажиллах хүчинтэй болсон Сингапур тэргүүлжээ. Харин татварын таатай орчин бүрдүүлж чадсан Хонгконг удаалсан аж. Харин өнгөрсөн жил чансааг тэргүүлж байсан АНУ гуравт бичигджээ. АНУ-ын өрсөлдөх чадварт газрын тосны үнийн өсөлт, өндөр технологийн экспортынх нь бууралт, долларын тогтворгүй ханш сөргөөр нөлөөлөсөн гэнэ.

Айргийн тавд дээрх гурван улсын араас Швейцар, Арабын нэгдсэн эмирт улс оржээ.

Манай урд хөрш Хятад 14, хойд хөрш Орос 45-д тус тус бичигджээ. Харин манай улс Венесуэлын өмнө 62-р байрт орсон байна.

Б.Туг  

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bbb - 66.181.190.902019-05-29 15:57:25

Bujar charaitiin orond dain bolj bdag....Manaid zugeer gd bdag.....Nuts dain urnuj bn....Hunii nutagt amidarch bgaa yum shig aashildag Tim zan gargadag ulsturch nertei eh ornoosoo urvagchdaas salii ah duu naraaa

baaska - 119.90.82.942019-05-29 12:58:01

sain l baina sh tee bolooshtee

Saraa - 66.181.161.82019-05-29 12:26:54

ANUg ardaa oruuljee

нэгдүгээрт монгол - 202.179.26.652019-05-29 12:22:45

62 т оржээ дарга нараа