АНУ дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар сайтай эдийн засагтай байхаа больж байна

Швейцарын IMD бизнес-сургуулиас  гаргасан эрэмбээс үзвэл, АНУ дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар сайтай эдийн засагтай орон гэсэн тодорхойлолтоо Сингапурт алджээ. 

АНУ эхний байранд нэг жил байснаа гуравт орж доошилсон байна. Жагсаалт гаргасан шинжээчдийн хэлж байгаагаар, түлшний үнэ өсч, шилдэг технологийн экспорт буурч, долларын ханш хэлбэлзэж байгаа нь америкийн эдийн засаг дэлхийд  хамгийн өрсөлдөх чадвар сайтай байхаа ингэж түргэн болих  гол шалтгаан болжээ. 

Хамгийн өрсөлдөх чадвартай арван эдийн засагт Гонконг, Швейцар, Арабын нэгдсэн эмирт улс, Нидерланд, Ирланд, Дани, Швейцар, Катар орсон байна.  Орос улс  эрэмбийн 45-т жагсчээ. 

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг эрэмбээс үзвэл, 2018 онд Орос 43 байранд орж, харин АНУ нэгд бичигдэж байжээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих