Арабын шейхэд зориулж үйлдвэрлэсэн 10 дугуйтай бартаа туулагч машинтай танилц

    Дубайн шейхүүд ялангуяа  автомашины тухай яриа өрнөхөд бусдаас ялгарах, ондоошрох маш  дуртай. Шейх Хамад Бин Хамдан аль Нахайян ч мөн ялгаагүй өвөрмөц байх хүсэлтэй нэгэн бөгөөд учир нь  түүнд зориулан 10 дугуйтай “Dhabiyan”гэдэг бартаа туулагч ийм машиныг саяхан үйлдвэрлэсэн байна.

 Манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрбээр өөрийн нэрийг цөлд мөнхлөжээ.  Шейх Хамад Бин Хамдан аль Нахайян нь Абу-Дабигийн эрх баригч  омгийн төлөөлөгч бөгөөд одоо Хамад гэсэн нэрийн таван үсгийг сансраас харж болох  гэнэ.

  “Сан” сонинд бичсэнээр, энэ ланжгар машин 24 тонн жинтэй, урт нь 11 метр гаруй гэнэ. Машиныг цэргийн “Oshkosh M1075” зүтгүүрийг суурилан үйлдвэрлэсэн бөгөөд 600 морины хүчин чадалтай 15,2-литрийн “Caterpillar” хөдөлгүүрээр явдаг байна.