Зеленский тэргүүн шугамд байгаа цэргийн албан хаагчдаа эргэжээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский  Луганск муж дахь  Киевийн эрх баригчдын хяналтад байдаг нутагт байгаа украины цэргийн тэргүүн шугамд иржээ.  Шинэ төрийн тэргүүн  цэргийн хоолны чанар, ахуйн нөхцөл, түүнчилэн анги салбаруудын техникийн хангамжийг сонирхсон байна.

Шалган зааварлаж, цэргийн албан хаагчидтай ярилцсаныхаа дараа Зеленский тэдний хангамжийг сайжируулах шаардлагатайг цохон заагаад,  тэдний нөхцөл “хэвийн байх ёстой” гэж онцлон тэмдэглэснийг Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Владимир Зеленский  Украины ерөнхийлөгчийн албан тушаалд орохдоо, Донбасст энх амгалан байдал тогтоох нь эн тэргүүний зорилт гэж мэдэгдсэн юм.

Украины зүүн өмнөд нутагт зэвсэгт мөргөлдөөн 2014 оны дөрөвдүгээр сард эхлэсэн билээ.  Украины эрх баригчид Орос улсыг энэ мөргөлдөөнд холбогдолтой хэмээн буруутгадаг юм. Харин Оросын тал Донбасст болж буй хэрэг явдалд  огт холбогдолгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.


 


С.Инда

Сэтгэгдэл бичих