Финландын шигшээ багийнхан сөнөөгч нисэх онгоцоор хамгаалуулан буцаж ирэв

    Финландын хоккейн шигшээ багийнханыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс буцаж ирэхэд тус орны агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцууд  дагалдан нисчээ. Агаарын цэргийн хүчний хэвлэлийн албанаас ийнхүү мэдээлсэн байна.

 Цэргийнхэн эх орон нэгтнүүддээ ийн хүндэтгэл үзүүлэн, тус орны хилээс Хельсинкийн нисэх буудал хүртэл дагалдан нисч,  аварга болсонтой нь холбогдуулан улам бүр алдаршуулжээ.

 “Финландын төрийн далбааны өнгөөр будсан хоёр “Hawk сөнөөгч нисэх онгоц хоккейчдын суусан нисэхийн “Finnair” компанийн нисэх онгоцыг Хельсинки-Вантаагийн нисэх буудал хүртэл дагалдан ниссэнийг” мэдээнд дурдсан байна.

 Тавдугаар сарын 26-нд Финландын шигшээ баг шөвөгийн тоглолтод канадын хоккейчдыг хожсоноор дэлхийн аварга болсон билээ. Оросын шигшээ баг Чехийн хоккейчдыг 3:2-ын харьцаатай буулгаж авсанаар, хүрэл медаль хүртсэн юм.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

эбэ - 211.36.142.1812019-05-30 13:23:40

новшийн оросууд түрүүлээгүй нь яамайдаа

эбэ - 211.36.142.1812019-05-30 13:23:40

новшийн оросууд түрүүлээгүй нь яамайдаа

Mongol - 66.181.161.212019-05-28 20:26:59

Mundag bn

Ard - 66.249.82.1722019-05-28 20:01:15

Бахархал

Ard - 66.249.82.1722019-05-28 20:01:15

Бахархал

Ard - 66.249.82.1722019-05-28 20:01:15

Бахархал

Монкеннон - 64.119.19.1652019-05-28 19:37:48

Агуу баг шүү дээ