Туул, Сэлбэ голыг цэвэрлэх аянд 6000 гаруй сайн дурынхан оролцлоо

“Хуванцраас ангид гол мөрөн” уриан дор 2019 оны 05 сарын 25нд Туул, Сэлбэн голыг 6000 гаруй сайн дурынхан цэвэрлэлээ. Уг үйл ажиллагааг ерөнхий зохион байгуулагчаар Хүрээ морьтон ХХК, хамтран оролцогч Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд, холбоодууд, их дээд сургуулиуд, сошиал группүүд, төрийн бус байгууллагууд нэгдэж үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноороо онцлог болов.

Цэвэрлэгээний үеэр үндэсний үйлдвэрлэгч болох “KHIILEN” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд ирсэн хүн бүрт амны хаалтыг тарааж байлаа.

Бохирдлын хувь хуванцар болон гялгар уут дийлэнх хувийг эзэлж байсан байна. Гол дотроос уут , шуудай, хувцас, хуванцар , архины шил, пивоны сав, лааз, ариун цэврийн хэрэглэл, баас, шээс, гээд төсөөлөхөд ч бэрх хог маш их гарч ирсэн байна.

Аялал зугаалгаар явж буй иргэд маань байгаль, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй байж, хариуцлагатай амарч зугаалцгаая гэж зохион байгуулагчдын зүгээс нийт иргэдэд уриалж байлаа.

Сэтгэгдэл бичих