Орон нутагт дурангийн хагалгааг амжилттай хийжээ

Монголын мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр, хагалгааны сувилагч Д.Одгэрэл нар өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт урилгаар ажиллалаа.
 
Тэд Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Ж.Ганхуяг болон тус тасгийн бусад эмч нарын хамт орон нутагт анх удаа "Дурангаар түрүү булчирхай авах мэс засал" хийжээ.
 
Одоогийн байдлаар 40 орчим иргэн энэ төрлийн үзлэг оношлогоонд хамрагдсанаас 6 иргэнд дурангаар түрүү булчирхай авах мэс засал, 5 иргэнд нээлттэйгээр түрүү булчирхай авах мэс засал хийсэн байна.
 
БОЭТ нь энэ төрлийн хагалгааны тоног төхөөрөмжтэй болсоноор цаашид эмч ажилтнуудаа сургаж дадлагажуулан орон нутагтаа дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих