Ё.Баатарбилэг: Гэрийн даалгавар их өгснөөс хүүхдүүд хичээл сургуульдаа дургүй болж байна

“Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ням гарагт зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг нэмэгдэж, тухайлбал бага ангид 2.9 цаг байсан бол 3.8 цаг болно гэдгийг багш, судлаачид хэлж байна.

Хэлэлцүүлэг долоон хэсэгтэй болж, хичээлүүдийн агуулгыг нэгбүрчлэн ярилцав.  Агуулгыг сайжруулахын тулд зарим давхардлыг хасаж, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэжээ. Мөн зарим агуулгын багтаамжийг цомхотгож, томъёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгох шийдлүүдийг хийсэн гэдгийг багш нар онцолж байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ бага ангийн хүүхдүүд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг санууллаа.

Багш нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын ажилд нийт цагийнхаа 37.3 хувь, бусад нэмэлт ажилд 62.7 хувийг зарцуулж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бууруулна гэж салбарын яам үзэж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 64.119.21.552019-05-27 19:22:48

ФРАНЦИД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН БАЙДАГ БА ХҮҮХДИЙГ СУОГАХ НЬ БАГШ ХҮНИЙ ҮҮРЭГ. ХИЧЭЭЛ ЗА ГЭЖ УЛС ТҮҮНД ЦАЛИН ӨГДӨГ. заах аргаар дутмаг бол багшийн ажлаасаа гарч чадвартай багш нарыг оронд нь авах ёстой шдээ6 заах арга мэдлэггүй муу сайн багш гэгдэх юмнууд хүүхдийг элдвээр загнаж биенд нь гар хүрдэг ангид нь нууц камер ажлуулах хэрхэгтэй6 мал минь тэнэг мал гээд лзагнаад байдаг

ЗОЧИН - 64.119.21.552019-05-27 19:22:48

ФРАНЦИД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН БАЙДАГ БА ХҮҮХДИЙГ СУОГАХ НЬ БАГШ ХҮНИЙ ҮҮРЭГ. ХИЧЭЭЛ ЗА ГЭЖ УЛС ТҮҮНД ЦАЛИН ӨГДӨГ. заах аргаар дутмаг бол багшийн ажлаасаа гарч чадвартай багш нарыг оронд нь авах ёстой шдээ6 заах арга мэдлэггүй муу сайн багш гэгдэх юмнууд хүүхдийг элдвээр загнаж биенд нь гар хүрдэг ангид нь нууц камер ажлуулах хэрхэгтэй6 мал минь тэнэг мал гээд лзагнаад байдаг

зочин - 202.21.120.2422019-05-27 14:44:33

Хичээлийн дараа хүүхэд амрах хэрэгтэй харин эцэг эхтэйгээ хамтдаа хийх сонирхолтой бүтээлч даалгаврууд байж болно хүүхдээ уйлахаар ядраад ширээгээ дэрлээд унтахаар нь өрөвдөхдөө ээж аав ах эгч нь өмнөөс нь бичиж бодож хуулан бичлэг хийдэг л биз дээ.

Ariunaa - 66.181.161.532019-05-27 13:51:27

Ydaj zunii ulirald daalgavar heterhii ogch bn

Зочин - 202.55.188.432019-05-27 13:51:23

Яахав ийм асуудал байгаа. Гэхдээ хүүхэд сул цаг ихтэй зугаацах зүйл арвинтай байвал ирээдүй маань их л бүрхэг болох байх даа. Хичээл даалгаврын хувьд эцэг эхчүүд хүүхдээ зөв хөшүүрэгдэж хичээл нь тэдний үүрэг юм гэдгийг ойлгуулах л чухал байх шиг байдаг. Зөв хөшүүрэгд. Алганы амтаас эхлээд урамшуулал, сайшаалыг маш зөв харьцаатайгаар хослуулан өгөх шаардлагатай. Дээрээс нь хүүхдээ тав тухтай сурах орчноор хангахад өрх гэр бүлд мэдээж амьдралын боломж чухал. Гэтэл өдөр ирэх тусам манай төр засаг иргэдээсээ энэхүү боломжийг дээрэмдсээр байгаа үед цаашид хүүхэддээ боловсрол олгох асуудал өөрөө бэрхшээлд орж мэдэхээр болоод байна. Өрх гэр бүлд амжиргааны түвшин доогуур гэдгээ хороогоор баталгаажуулж байгаад халамжийн 20, 50 мянган төгрөг авах биш бизнес эрхлээд мөнгө олох боломж нь илүүтэй чухал. Төр иргэдээ барилгын салбарыг дээрэмдлээ. Олон мянган эцэг эхчүүд бизнесээ алдлаа. Одоо уул уурхайг дээрэмдэх гэж байна. Иргэд нь маш бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийг авч амьдралаа дээшлүүлэх байтал тэр мөнгийг нь Содбаатар, Хүрэлсүх нар тэрбумаар нь зээлж аваад бизнес хийичихсэн. Жир иргэнд бол үсрээд 50-100 сая л хэрэгтэй. Гэтэл Содбаатар дангаараа л гэхэд 2 тэрбум буюу 10-20 хүний бизнесийн боломжийг булаасан. Нэгэн цагт Хадгаламж зээлийн хоршоо төслөөр иргэдээ хуйгаар нь тоносон Хүрэлсүх, Содбаатар, Занданшатар нар улс толгойлж байна. Хойд хөршийн бууны нохой шиг ажилладаг үндэстний хөрөнгөтөн Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мэдээж сайдууд тоолгой дараалан ждүчид. Ийм нөхцөлд хүүхдийн даалгавар их байна гэж гоншигонож байгаа сайд их л онигоотой харагдаж байна даа. Олимпиад, давтлагыг нь болиулчихсан. Одоо тэгээд хүүхдүүд гудмандаа сайхан тоглож өдрийг өнгөрөөхөд их л зугаатай болсон байлгүй дээ. Мундаг санаачилгатай сайддаа нэг зүйлийг санал болгоход хавар болоход л нэг үхсэн ардын уран зохиолчийн дурсгалыг мөнхжүүлэх гэж хэдэн мянгаар нялх үрс маань өөрсөддөө ахадсан том шүлэг цээжлэх, гудманд унших болдог нэг балай заншлыг болиулаач. Оюун санааны хүчирхийлэл гэж сонгодог утгаараа үүнийг л хэлдэг юм шүү дээ. Хүүхэд шүлэгтэй танилцаад л өнгөрөх ёстой. Түүнээс хэзээ хаана төрсөн үхсэн нэг ардын уран зохиолчийн намтрыг цээжлэх албагүй.

EEJ - 202.179.26.652019-05-27 13:46:50

yg unen Deer ni bid huuhdee zagnasaar bur stresst oruuldag Tehgui geed ch yahav