Д.Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр бямба гаригт /2019.05.25/ Япон улсад тэргүүн хатагтайн хамтаар хүрэлцэн очсон бөгөөд өчигдөр буюу ням гаригт мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэн сонирхож, түрүү бөхөд дурсгалын цомоо гардуулсан байна.

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд сэкивакэ Асанояма 12 даваа, 3 унаатай түрүүлж, уламжлал ёсоор Японы эзэн хааны цом болон АНУ-ын Ерөнхйилөгчийн нэрэмжит цомыг гардан авсан юм.

download-19-463x308 Д.Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

Маэгэширагийн наймаас эрэмбэлэгдсэн Асанояма нь өдгөө 25 настай залуу сумоч Тояма мужаасаа 100 гаруй жилийн дараа, Такасаго дэвжээнээс Асашёрюү аваргаас хойш есөн жилийн дараа макүүчид түрүүлсэн бөх боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сүмогийн ордонд хүчит тамирчдын барилдааныг үзэх үнэхээр таатай байлаа.

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд гаргасан гайхалтай амжилтыг тань үнэлж, энэхүү цомыг гардуулан өгч байна” хэмээгээд 1,37 метр өндөр 20 гаруй килограмм жинтэй мөнгөн цомыг Асаноямад гардуулан өгчээ. Түрүү бөх Асанояма “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дональд Трампыг сүмогийн ордонд морилохын өмнө тус ордныг маш өндөр хамгаалалтад авч, бүх зүйлийг сайтар бэлтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн суух хэсэг, ордны автомат машин, тээш хадгалах хайрцаг гээд бүгдийг битүүмжилж, метал илрүүлэгч байрлуулжээ. Дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээллийг бүртгэн ордны суудлын 1/8-г хамгаалалтынхан эзлэн суув. Дональд Трамп хотын төвд “Marine One” нисдэг тэргээр ирсэн гэнэ. Хамгаалалтад нийт 25 мянган хүн гарсан бөгөөд урьд шөнө нь ордныг бүтэн шалгасан байна.

190526122621-trump-sumo-exlarge-169 Д.Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

Эх сурвалж:news.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол эр - 202.9.42.1152019-05-27 12:54:00

Япон тагжгарууд манай Даваажаргалыг албаар оруулаагүй нь ийм учиртай байж. Хамгийн агуу улсын ерөнхйлөнчийн гараас япон сумоч л цом гардан авах ёстой юм биз дээ.. Хүч мэхээрээ дийлэхгүй болохоороо ийм хогийн юм бодож олдог байна шүү өмхий сүшинүүд. Дараагийн барилдаанд Хакухо энэ муу тагжгарыг нь хага шидэж шараа болгох хэрэгтэй.