Вьетнамын нисэхийн компани бүсгүйчүүдийн гоо сайхнаар олон тэрбумыг олж байна


Тэрбумтан хатагтай Нгуен Тхи Фуонг Тхао нисэхийн компани байгуулж, харин усны хувцас өмссөн үйлчлэгч нар уг компанийн нүүр царай болжээ. Онгоцны үйлчлэгч нар усны хувцастайгаа зорчигчдод үйлчилж, тэдний тавьсан асуултад хариулж,  зөвлөгөө өгдөг байна.

Олон улсад  нислэг үйлддэг  компаниудыг тоочвол уртаас урт жагсаалт гарна.  Нэг хэсэг нь агаарт бүхий л үйлчилгээ, тав тухыг эрэлхийлсэн илүү өртөгтэй хувилбарыг сонгодог бол,  зарим нь хамгийн хямд төсөр нислэг үйлдэх боломжийг эрэлхийлдэг.  Харин вьетнамын нисэхийн “VietJet” компани дотоодын нислэг үйлддэг хэдий ч (одоохондоо),  бусдаас   эрс ялгаатай. Усны хувцас өмссөн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд өөрийн боссыг тэрбумтан болгосныг “Joinfo.ua” сайтад бичжээ.