АНУ-д зүрхний шигдээсээс хамгаалахын тулд аспирин уу гэж зөвлөхөө больж байна

Настай хүмүүсийг зүрхний шигдээс авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор  бага тунтай аспирин өдөр бүр уу гэж зөвлөхөө больж байна. Америкийн зүрхний эмгэг судлалын коллеж болон Америкийн зүрхний эмгэг судлалын нийгэмлэгийн  шинэ зааварчилгаанд ингэж  өгүүлжээ. 

Өдөр бүр бага тунтай аспирин уух нь  эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн хувьд дахин  шигдээс авах, цус харвах болон зүрх-судасны системийн бусад асуудал үүсэх магадлалыг багасгадаг  хэмээн янз бүрийн орны эрдэмтэд удаа дараа нотлож  ирсэн билээ.  Гэтэл аспирин ууснаас  үүсэх аюул нь  түүний үзүүлдэг ашиг тусаас  илүүгүй нь тодорхой болжээ.  АНУ-д эмч нарт зориулж гаргасан шинэ зааварчилгаанд ингэж дурдсан байна. Өмнө нь өдөр бүр аспирин уудаг  зүрхний элдэв өвчингүй хүмүүсийн хувьд   зүрхний шигдээс авах юмуу цус харвах эрсдэлийг бууруулж болох ч,  тэдэнд дотуур цус алдах хүндрэл үүсэх аюул нэлээд ихэсдэг байна. Хүн төрөлхтөн аспириныг нэг зуу гаруй жилийн турш хэрэглэж ирсэн хэдий ч,  эрүүл мэндэд түүний үзүүлдэг жинхэнэ нөлөө шинжлэх ухаанд одоо болтол бүрэн тодорхой болоогүйгүй л байгаа юм. 

Дотуур цус алдах  эрсдэл үүсэх хүртэл   л  цусан дахь холестерин юмуу сахарын хэмжээг бууруулах асуудал үүсч буй тодорхой бүлгийн настай өвчтөнүүдэд эмч нар аспирин бичиж өгч болох юм.  Европт эмч нарт зориулсан зааварчилгаанд одоогоор аспириныг  цус бүлэгнүүлэхгүй байх хэрэгсэл, өөрөөр хэлвэл аливаа насны өвчтөний хувьд бүлэн үүсэхийн эсрэг хэрэгсэл болгон хэрэглэхийг санал болгож байдгийг тэмдэглэх байна. 

“Эмчлэгч эмч нар  зүрх-судасны элдэв өвчингүй хүмүүст  аспирин бичиж өгөхдөө маш болгоомжтой байж, түүвэрлэлт хийж хандах  ёстой. Тэдний амьдралын хэв маягийг  зөв зохистой болгож,  артерийн даралтыг холестерины хамт хянаж, зөвхөн ганц аспиринаар хязгаарлахгүй байх нь хавьгүй илүү чухал. Өнөөдөр эмч нар артерийн даралт, чихрийн шижин болон холестерин зэрэг   өвчинд үр дүнтэй нөлөөлөх боломжтой байгаа билээ” гэж шинэ зааварчилгаа боловсруулахад оролцсон АНУ-ын Жонс Хопинсын их сургуулийн зүрх-судасны эмч Рожер Блументаль ярьж байна.


С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 103.229.122.792019-05-27 07:16:11

Яаж орчуулсан мэдээ вэ

Зочин - 103.229.122.792019-05-27 07:16:11

Яаж орчуулсан мэдээ вэ