Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гаргав. Энэ хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал байгаа учир анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга тайлбарлалаа. 

 Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагааар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 


Сэтгэгдэл бичих