Туул гол орчимд гадны нөлөөтэй нас барсан байсныг олж тогтоожээ

Туулын бургас орчимд 29 настай иргэн Ш нь гадны нөлөөтэй буюу толгойн ар хэсэгтээ гэмтэл авсаны улмаас нас барсан байжээ.


Хэргийг тодруулбал, энэ хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Био-Комбинат Туулын голын орчимд энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 29 настай эрэгтэй Ш –г толгойн ар хэсэгт хүчтэй цохиж амийг нь бүрэлгээд улмаар голын бургасан орхисон байсан аж. Урьдчилсан байдлаар уг хэргийг талийгаачийн танил болох 18 настай О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Талийгаачийг сэжигтэн 18 настай О нь толгойн ар хэсэр рүү нь хүчтэй цохиж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтсан байна.


Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд саатуулжээ.

Сэтгэгдэл бичих