11 компанийн хувьцааны ханш өсөв

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 98,430,120 төгрөгийн үнийн дүн бүхий 843,198 ширхэг хувьцаа арилжигдлаа.

11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн Шувуут" ХК болон  "Ард Даатгал" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК болон "Дархан Нэхий" ХК -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.42 хувиар буурч, 20010.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 378 тэрбум  445 сая гаруй төгрөг байна.

Сэтгэгдэл бичих