Орон гэргүй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч,иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв,Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийнгудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс бөгөөд дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зөв нйигэм ТББ - 183.81.171.22019-05-24 11:55:14

Монгол хүн Монголын баялаг гэх мэтээр эрхэм улс төрчид маань хошигруулдаг. Харин амьдрал дээр Монгол хүнээ хөсөр хаяаад удаж байна. Цагдаагийн байгуулага ийм хүмүүсийг Загдаа мэт ашиг хайсан залхай хүмүүст ашиг олох бүтээгдэхүүн болгож нийлүүлэхээ зогсоох хэрэгтэй. Эдгээр хүмүүст төрийн төмөр нудрага гэхээсээ илүүтэй хүн чанар, нийгмийн хамгааллын зохистой бодлого хэрэгтэй.

ТАТЬЯНА - 202.179.25.1012019-05-23 22:21:20

тэр зөв амьдрах ухаан гэдэг загдаа гэгч их бүдүүлэг өөрөө хууль зөрчсөн ниигэмшээгүи хүн баина лээ, 2 ниигмиин ажилтан нь шоронгиин архаг хүмүүс өөрөө шоронд удаан суусан хүн , тэр хүмүүсээ дарамтлаад л яг шорон маягаар баилгадаг за ер нь монголиин хувиин анхны шорон гэсэн үг ,цагдаа хуулииханыг аимаар доромжилдог тэд нь яаж ч чаддаггүи их сонин