Цемент нэрээр их хэмжээний химийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Тавдугаар сарын 20-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ны импортлож буй цемент дунд “Полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Тус компани 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн улсын хилээр хууль бусаар нэврүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлэв.

image


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

мн - 202.21.117.3418 цагийн өмнө

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмэлт жороор ордог, ургамлын ургалтыг дэмжигч бордоо болдог бүтээгдэхүүн юм байна. Оруулж ирсэн нөхдүүд яг юунд хэрэглэх гэж байсан юм болдоо

Хорр - 182.160.37.35Өчигдөр

Хужаа нар мануусыг хордуулан хүйс тэмтрэх хороо оруулж иржээ. Удахгүй шүүх прокуроруудыг хахуулдаад авчихнаа