Нийслэлийн зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

“Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцож байна.
Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай  холбоотой цуврал үйл ажиллагаа зохион байгуулагддагийн нэг нь зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах, бүлгийн удирдагч, зуслангийн эмч, тогоочийг бэлтгэх сургалт байдаг юм.
Жилд дунджаар 20,000 хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг бөгөөд энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Зуслангуудын  нэгдүгээр ээлж ирэх сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

Сэтгэгдэл бичих