Дэниел Крэйг зураг авалтын үеэр бэртэж шагайндаа мэс засал хийлгэнэ


Их Британийн жүжигчин Дэниэл Крейг тагнуулч Жеймс Бондын тухай 25 дахь киноны Ямайк дахь зураг авалтын үеэр шагайндаа гэмтэл аван АНУ-д хүргэгджээ.

Түүнд яаралтай мэс засал хийхээр болсон тухай “Mirror“ сонинд бичсэн байна. Мэс заслын дараа Дэниэл Крейг хоёр долоо хоногийн турш нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ч киноны зураг авалт үргэлжилж, төлөвлөгөөний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард дэлгэцнээ гарах аж.

Тагнуулч 007 буюу Жеймс Бондын тухай ээлжит кинонд түүнээс гадна Францын жүжигчин бүсгүй Леа Сейду, Америкийн Рами Малек, Их Британийн Рейф Файнс, Бен Вишоу нар тоглож байна.

 “Доктор Үгүй” (“Dr. No”) нэртэй Жеймс Бондын тухай анхны киноны нээлт 1962 оны аравдугаар сарын 5-нд Лондонд болсон бөгөөд алдарт тагнуулчийн дүрд Дэниэл Крейгээс гадна Шон Коннери, Жорж Лезенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байжээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

b.tug - 202.21.108.1022019-05-24 11:20:49

huts gej l heleye. nairuulgiig n yanzlaad hariu yavuultal :P

tug - 202.21.108.2142019-05-23 13:52:37

chi yanzlaad nairuulaad bichchih chadahuu?

tug - 202.21.108.2142019-05-23 13:49:07

d0-d chi ooroo bichij chadahgui bol hutsssssss

DD - 103.111.68.32019-05-23 12:22:41

Энэ сэтгүлч нарт Монгол хэл сайн заагаач ээ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм бичих болж. Нэг үзмэрч л ирээдүйг нь хэлж өгсөн юм байх гэж бодоод л уншлаа. Тэгээд хэрэгтэй хэрэггүй /Агуулгандаа ямар ч авцалдаагүй/ баахан юм биччихсэн байх юм.