Pеппер Mrs.М шинэ уран бүтээлээ гаргажээ

АНУ-ын “VIBE” хөгжмийн сэтгүүлийн “Urban Asia” хип хоп цомогт Жүжигчин О.Энтуулын том охин реппер Mrs.M-ийн “Tasty” дуу багтжээ. Ази тивд хип хоп урсгалаар уран бүтээл гаргадаг шинэ залуу дуучдыг дэмжих зорилготой энэ төсөлд хамрагдсан анхны Монгол уран бүтээлч болсон юм.”Tasty” дуунд Хонконгийн хөгжмийн продюсер Силверстрайк /Silverstrike/ ажиллаж, миксингийг “Pro Era” продакшны Nastee хийж гүйцэтгэжээ. Urban Asia хөгжмийн төсөл 2018 оны тавдугаар сард эхэлж цомог гаргаж байсан юм.

Сэтгэгдэл бичих