Х.Баянмөнх: Допинг А.Сүхбатаас эхлэлтэй байж болох талтай

Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртлээ. Энэ талаар болон монгол бөхийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртсэнд баяр хүргэе. Монгол бөхийн бүх мэхийг судалж, бүгдийг тайлбарлан, зурагжуулж судалгаа хийнэ гэдэг маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил байх. Та хэдэн жил энэ судалгааг хийж үр шимийг нь өнөөдөр хүртэж байна вэ?

-Маш олон жилийн судалгааны үр дүн л дээ. Монгол бөхийн мэхийг зохиогоод гаргаад ирчихсэн зүйл огт байхгүй. Бүгд л олон зуун жилийн турш аав нь хүүдээ, ах нь дүүдээ, багш нь шавьдаа зааж сургаж, захиад, ард түмэн ард түмнээрээ дамжуулан монгол бөхийн мэхийг хадгалж ирсэн. Олон зуун жил мэхийн судалгаа хийгдээгүй. Үндсэндээ би сүүлийн 46 жил судаллаа. Хорь гаруй жилийн дараа дэд докторын зэрэг хамгаалсан. 25 жилийн дараа шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Үүнд маш өргөн хүрээтэй судалгааг хийсэн. Цаг хугацаа их зарсан. Хүч, хөдөлмөр их зарсан. 725 мэх байна гэдгийг нээгээд нэг бүлэгт зохиол гурван ном бичээд одоогийн байдлаар бэлэн болоод байгаа. Гэхдээ цаашаа мэх бас байгаа. Мэх судалж байх хоорондоо би юуг ойлгов гэхээр ер нь монгол бөх гэдэг аугаа баян түүхтэй. Монголын ард түмэн амьдралын бүх үйл ажиллагаа, хүсэл мөрөөдөл, монгол орны нүүдлийн мал аж ахуйн амьдрал ажил хөдөлмөр, хашаа хороо барих, хангал догшин морь мал сургах зэрэг бүх амьдралынхаа явцад үйлдэх хөдөлгөөний эв дүй өөрийнхөө санаа бодол гээд бүх зүйлээ монгол бөхөд шингээчихсэн. Монгол бөх бол аргагүй Монголын ард түмний дээд соёл, дээж юм. Хурга хаших ганц ажлыг л нарийн ажаад үзэхэд мэхийн олон техник явж байдаг. Энэ нь Монголын ард түмнээс урган гарсан соёл гэдгийг харуулж буй хэрэг. Тиймээс аргагүй монгол түмний түүхэн уламжлалын цогц гэж үзээд мэх судлах ажиллагаагаа эхэлж байсан.

-Анх мэхийг яагаад судлах болов?

-Ш.Ванчинхүү гэж Ховд аймгийн харьяат арслан хүн байсан. Ш.Ванчинхүү гуай анх монгол бөхийн мэхийн талаар хоёр гурван зүйлийг гаргасан. Өөр мэхийн тухай гарсан шинжлэх ухааны баримттай юм байдаггүй. Би судалгааныхаа ихэнх цагийг аргаа буруу хийснээс болоод алдсан үе бий. Яагаад гэвэл хуучны бөхчүүд гар мэх, гар хөлийн хавсарсан мэх гэсэн аргаар судалж байсан. Түүгээр судлахаар явахгүй болохыг хожим ойлгосон.

Гараараа мэх хийж байхад хөл орохгүй байна гэж байхгүй. Хөлөөрөө мэх хийж байхад гар орохгүй байна гэж байхгүй. Тиймээс энэ судалгааны арга ерөөсөө биш болсон. Сүүлд ямар арга олж авсан гэхээр монгол бөхийн зодог шуудаг дэлхийд байдаггүй энэ өмсгөл бол ерөөсөө барьж мэх хийх зориулалттай. Таван газраас барьцтай. Таван газраасаа мэх хийдэг. Барьцаар нь ялгаж мэхний судалгаа хийхэд судалгааны ажил маш эрчимтэй явж эхэлсэн. Би Монгол орны 21 аймаг 260 гаруй сумаар судалгааны ажлаа хийж явсан.

-Та өөрийн барилдсан барилдаанаа тоолж үзсэн үү, ойролцоогоор хэдэн удаа хэдэн хүнтэй барилдсан бол сонирхолтой тоо гарах байх даа?

-Нийтдээ би гадаад дотоодын 1100 гаруй тэмцээнд 13000 бөхтэй гар зөрүүлсэн тооцоо бий. Энэ туршлага дээрээ тулгуурлан Монголын өнцөг булан бүрд сумын бөх ч гэсэн эвгүй барьц, эвгүй хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл эзэмшсэн байдаг.

-Тэгэхээр газар нутгийн байршлаасаа хамаараад мэх өөр байна гэсэн үг үү?

-Газар нутгийн байршлаас хамаарч, орон нутгийн бөх хөгжиж байгаа соёл, ямар хүмүүс барилдааныг удирдаж ам гаргаж явна түүнийгээ бас дуурайдаг, тэр мэхээ ач холбогдолтой хэмээн ойлгож, нутаг орны аж ахуй эрхлэх онцлогоос хамаарна. Мөн нутаг орны байгалийн байдал, уул хадтай юу, гол мөрөнтэй юу, говь элсэн талтай юу гэдгээсээ хамааран нөлөөлөх нөлөө өөр. Ингээд газар нутаг бүрт өөр өөр өвөрмөц барьц, өвөрмөц мэх, өвөрмөц хөдөлгөөн нь мэхэндээ шингэсэн байдаг. Аргагүй монгол бөх ард түмний бүтээл. Хэний ч оролцоогүйгээр Монголын ард түмэн бүтээсэн, аугаа том соёл гэдгийг олж мэдлээ.

-Бөх гэдэг нэг талаараа бас тулааны урлаг шүү дээ. Тулааны мэхүүд хэр их байдаг, тэр мэхүүдийг цэрэг байлдааны сургалтад ашиглаж болох уу?

-Бүр нарийн яривал монгол бөхийн барилдаан гэдэг цэргийн урлаг, дайн дажин, өмч булаацалдах аян дайнд оролцох үйл хэрэг юм. Тэд нь бяр чадалтай, овсгоо самбаатай, зоригтой чадалтай, хурдан хөдөлгөөнтэй хүмүүс манлайлан толгойлж тэднийхээ сүр хүчинд бусад нь дагалддаг байсан. Энэ нь явсаар хээрийн зэрлэг араатныг гэрийн тэжээмэл болгон гаршуулж нэг овог жаахан эд хөрөнгөтэй болохоор түүнийгээ булаацалдах дайн өрнөнө. Тухайн үед илд зэвсэг гэж байгаагүй. Гардан тулаанаар шийднэ. Ингээд давсан буюу ялсан нэгнийгээ аялдан дагадаг байсан. Тиймээс бас нэгэн тулааны урлаг. Цэргийн сургалтад үндэсний бөх одоо ч бий. Ядаж л наадмаар цэргүүд хоорондоо барилдаад аваргаа тодруулдаг.

-Таны судалсан 725 мэх цаашид улам баяжин нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Мэх гэдэг хөдөлгөөний том илэрхийлэл. Миний судалгааны нэрэнд “Ов мэх” гэж бий. Тэгэхээр ов гэдэг үг мэх гэдэг үгтэй хамт оролцож явах ёстой. Овсгоотой, хөдөлгөөнтэй, мэдрэмтгий, сэргэлэн цовоо, шийдэмгий хүмүүс мэхээ хийж чаддаг. Тиймээс ов мэх хоёулаа хоорондын шүтэлцээтэй зүйл гэдгийг олж харсан. Мэх бол нэг хэсэгтээ устана. Одоогийн байдлаар манайд сууж өмсөх, сээрэн дунгуй гэдэг мэхийг хийхгүй их удсан. Гэтэл энэ нь хэсэг хугацааны дараа гараад л ирнэ. Хийдэг хүмүүс нь ч гарч ирнэ. Хариулт, хамгаалалтыг хийдэг бөх ч гарч ирнэ. Мэхүүд шилжилттэй хөдөлгөөнтэй, нэг хэсэг гарч ирээд дүрэм нь яаж өөрчлөгдөж байна түүндээ зохицон гарч ирээд эсвэл түр зуур ашиглагдахгүй болох, хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд давтагдаж байдаг.

-Та бөхийн маш олон төрлөөр барилдаж явсан монгол бөхийн амьд домог. Монгол шиг олон мэхтэй бөх байдаг уу?

-Монгол бөхөд хүрэх бөх байхгүй, харьцуулах аргагүй. Монгол бөх үнэхээрийн баялаг. Монгол бөхийн мэх тохойлдох, өвдөглөхөд унасанд тооцдог учир мэхийг маш чадамгай сурах шаардлагатай. Маш олон комбинацитай, давтамжтай. Ганцхан мэх хийгээд л хаячихдаг зүйл биш. Нэг өмсдөг хүн гараад ирэхэд нийтээрээ нэг хэсэг өмсдөг болох жишээний. Нэг хэсэг хошуурч бөөгнөрч, шилжиж байдаг жамтай. Мэхэнд байгаль цаг уур бас их нөлөөлдөг. Өндөр уултай, хад асгатай газрын бөх огцом мэхтэй, бяр ихтэй, ясархуу байдаг. Нам тал газрын хүмүүс хөдөлгөөнтэй. Уудам тал газар хөдөлгөөн нь илүү хангагдах боломжтой байдаг юм байна. Уултай газар хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал. Надад бөхийн судалгаа хийхэд бүх боломж хангагдсан. Би өөрөө барилддаг, багшилдаг, судалдаг болсон. Би чөлөөт бөх, жүдо, сонгомол бөх, самбо гээд бүгдийг нь барилдаж үзсэн. Бараг бүгдэд нь аварга болсон хүн шүү дээ. Энэ мэхийг судлах суурь бааз, үндсийг тавьж өгсөн. 725 мэхний зөвхөн зургийг нь авахад би арванхоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Зургийг боловсруулна. Бүгдэд нь тайлбар хийнэ. Миний гурван боть номонд нэг түм орчим бичлэг бий. Тэгээд десартациа 350 хуудсанд багтаан бичээд хамгаалсан л даа.

-Одоо хоёулаа монгол бөхийн хариуцлагын талаар ярьж эхэлье. Жишээ нь, сумотой харьцуулахад сумогийн Аваргуудын зөвлөл гэж бий. Тэд үндэсний бөхийнхөө өмнө маш том хариуцлагыг үүрдэг. Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөл гэж бий юу, аваргууд үндэсний бөхийнхөө өмнө хариуцлага үүрдэг үү?

-Аваргуудын зөвлөл гэж бий. Гэхдээ үндэсний бөхийн холбооны дүрмэнд заагаагүй. Тиймээс Аваргуудын зөвлөл гэсэн ёс төдий юм л байна. Тэгээд тэд нар урт хошуугаа барьдаг, нэг нэгэндээ илүүрхдэг байдал гарч ирээд асуудал шийдэж чадахгүй байна. Тиймээс би одоо монгол бөхийн ёс жудгийг, ёс суртахууныг жинхэнэ монгол бөхийн гарал үүсэл үндсэн агуулгатай нь холбож өгөхийг хичээж байна. Энд зургаан шинэчлэлт хийхэд хуучин хэв маягтаа орно гэдэг бодолтой явна.

-Өнөөгийн бөхчүүдийн ёс зүй хэр байгаа вэ?

-Монгол бөх маш ёс жудагтай. Ардын сурган хүмүүжүүлэх ухаан. Өвгөд дээдсийн маш өндөр ёс зүйтэй. Бөх хүнээ монголчууд маш их дээдэлдэг. Хоймортоо залдаг. Дээрээ суулгаж бурхан шиг шүтдэг. Яагаад гэвэл бөх хүн монгол хүний хамгийн дээд ёс суртахуунтай, хамгийн зөв шударга үйл явдалтай, ард түмний өмнө үнэнч шударга барилддаг, ард түмнээ эр зоригтой гайхам барилдаанаараа баясгадаг, ард түмнээ амьдрал тэмцэлд дуудаж байдаг тийм аугаа, маш том хэрэгсэл юм. Хамаг Монголын хаан төрийг байгуулахдаа Чингис хаан бөх толгойлуулж байсан гэдэг. Наадам хийж, цэрэг эрсээ баярлуулан хийморийг сэргээдэг байж. Ялалт байгуулаад ирэхээрээ бөх барилддаг. Хамаг Монголыг байгуулах гэж ядарч зовох үедээ Чингис хаан хажуудаа бөхчүүдээ л дагуулж явдаг байж. Дэв Тэнгэрийг үзэл бодол нэгдэхгүй болоод ирсэн цагт Чингис хаан түүнийг дуудсан. Дуудаад орж ирэхэд нь хэдэн үг солиод таарахгүй болохоор аваад гар борвийг нь бохируул, бөгсийг нь шороодуул, гадаа дөрвөн бөх бэлдчихсэн байгаа гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд бөх хүн Монголын төрт ёсыг буй болгох, улс их орон, төрийн үйл хэргийн төлөө маш үнэнч зүтгэж явсан төр ард түмний итгэлийг олсон баяр наадмын чимэг байжээ. Гэтэл өнөөдөр монгол бөхчүүдийн сахилга ёс зүй түүхэн уламжлалт зүйлийг асар уландаа гишгэж маш олон дутагдал гаргах болсон. Монгол бөхийн тэргүүлэх албыг мэдэх мэдэхгүй хүмүүс эзэгнэж байгаа. Дураараа авирлан асуудал шийдэж байгаа зэрэг янз бүрийн үйлдлүүд монгол бөхийн нэрийг доош унагаж байна. Одоо хамгийн шившигтэй нүүр хийх газаргүй болгож байгаа асуудал бол даваа бүрдээ шавдаг. Начин болон бусад цолыг худалдаж авдаг. Мөнгө өгдөг, авдаг гэсэн ийм их яриа гарах болсон. Би бол түүнд итгэхгүй байгаа. Гэхдээ олон түмэн яриад нийгмээрээ шуугьж байгаа асуудлыг мэдэхгүй хаачих вэ. Одоо сүүлийн үед ийм юмыг таслан зогсоох арга боловсруулаад явж байна л даа.

-Танд мэдэгдсэн юм байхгүй юу?

-Надад бол мэдэгдсэн юм байхгүй. Ярьдаг. Тэгж байна, ингэж байна гэж ярьдаг. Нүдээр үзээгүй, би ингэж байна гэдэгт нь итгэдэггүй. Одоо бараг итгэлтэй болох шахаж байна. Олон хүн олон удаа ярилаа. Худал зүйлийг мянга яривал үнэн болдог гэдэг шүү дээ. Би монгол бөхийн барилдааны шинжлэх ухааны ажлыг хийлээ. Нас ахилаа. Тиймээс монгол бөхийн барилдааны зургаан шинэчлэлд оруулах зорилготой явж байна. Энэ зургаан шинэчлэлийг хийвэл монгол бөх өөрийн хэв маягаа олно. Ард түмэндээ өөрийн гэсэн нэр хүндээ олно. Тэгэхээр гайхамшигтай сайхан бурхан шиг шүтдэг хүмүүс тэндээс гараад ирнэ.

-Ямар шинэчлэл хийх вэ?

-Түүнийг одоо хэлэх арга байхгүй. Одоо хэлчихвэл цөмөөрөө хагас дутуу хийгээд "Будаа идээд" дуусна. Жинхэнэ төгс хийж чадахгүй. Будлиулаад хаячихна.

Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай

-Бөхчүүдээс допинг илэрлээ гэж сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Дэлхийн бөхийн холбооноос гаргасан хориотой эм бэлдмэл хэрэглэх явдал А.Сүхбат аваргаас эхэлсэн гэх яриа байдаг. Энэ хэр үнэн, бодит зүйл вэ?

-Энэ үнэн байж болох талтай. Яагаад гэвэл бяр чадлаа нэмэгдүүлэх талаар олон улсын харилцаа их өргөжжээ. Дэлхийн даяарчлал явагдаж байна. Нэг улсад нэг тамирчин хэрэглээд бяр чадалтай болж байгаа зүйлийг дэлхий ертөнц даяар хүлээгээд авчих боломжтой болсон байна шүү дээ. Дэлхий түүнтэй тэмцэж байгаа. Монгол орон энэ допингтой тэмцэх ёстой. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ нь шударга бус зүйл. Хоёрдугаарт, манай шилдэг эрчүүдийн генийг алдагдуулах, эд, эсийн гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үр хүүхэд, удам судар, өөрийн бие организм гээд бүх зүйлд нь хортой нөлөөлж байгаа энэ нийгмийн том өвчин болж байна. Жишээд үзэхэд хар тамхитай ойртох эд. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Манайх бол Олон улсын олимпийн хорооны дүрмийн баримтлалын дагуу явдаг. Тэр буруу. Бид өөрсдөө хууль гаргах хэрэгтэй. Баяр наадмын тухай хуулийг 2016 онд батлан шинжилгээ авна гээд л заачихсан. Сүүлийн үед бөхчүүдийг сонгоод тэрнээс ав гэж дуудаад, илэрхээр нь барилдах эрхийг хасдаг. Шүүх хуулийн байгууллага хүний эрх зөрчдөг. Шүүхийн шийдвэрийн л үр дүн. Манай Монгол Улсад монгол бөхөд шүүхийн шийдвэр нь асар том дутагдалтай. Энэ бол маш бохир үйлдэл. Монгол бөхийн шударга ёс, ёс суртахуун, монгол бөхийн сайн сайхныг устгаж байгаа үйлдэл.

- Шинээр гарч ирж буй залуу бөхчүүд дээд үе, ахмад настнаа хэр хүндэлдэг вэ?

-Хүндэлнэ. Миний хувьд ямар ч залуу бөхөд үг хэлсэн анхааралтай сонсдог. Надтай л харьцаж байгаа залуу бөхчүүдээр төсөөлөхөд ахмад үеэ маш их хүндэлдэг юм байна. Үг сайн сонсдог, сайхан ёс жудагтай, ёс суртахуунтай байгаа юм байна гэж бодогддог. Зарим нэг үйлдлүүд бол дутагдал гардаг. Бөхийн цээртэй зүйлүүд гарч ирж байгааг дор нь зогсоох хэрэгтэй. Тэр допингийн асуудлыг бол Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулчих хэрэгтэй. Бүх бөхчүүдээс авах шаардлагатай. Тэгээд хяналттай хуулийн дор авна. Хуулиараа барилдах эрхийг хасах юмуу, цолыг хурааж авах гэх мэтээр шийддэг байвал зохино. Ингээд боловсронгуй нэг багц хууль болгоод оруулчих юм бол амархан шийдэгдэх асуудал. Жишээлбэл, манай бөхийн барилдааны хууль 21 жил өөрчлөгдөөгүй. Ямар ч холбооны дүрмэнд захирагдаагүй. Дөрвөн жил болоод л нэг өөрчилж байдаг. Хэлэлцэж засч байдаг тийм номтой. Ингээд яваад байхаар дутагдал үүснэ биз дээ. Энэ бол гажуудал. Нийтэд зориулсан юм байхгүй. Нэг хүнд зориулчихаад алдас болгочихоод бусад нь түүнийг нь хэрэглэдэггүй. Ийм бүдүүлэг зүйл хүртэл гарсан. Дураараа авирлах асуудал Үндэсний бөхийн холбоонд маш их байгаа.

-Энэ асуудлыг яаж цэгцлэх ёстой юм бол оо?

-Дүрмийг сайн сахиулах хэрэгтэй. Цэцдийн зөвлөлийн бага хурал байдаг. Түүнээс барилдааны дүрмийг сайн бод оод, бөхчүүдтэйгээ ярьж байгаад, мэргэжилтэн эрдэмтэд бүгдийг нь цуглуулаад сайн дүрмээ гаргаад, сахилга зөрчсөнийг хатуу шийтгэж, түүнийгээ баримтлуулж сурах хэрэгтэй. Тэгээд л нэг таньдаг хүн нь орохоор за яахав гээд барилдуулчихдаг. Жаахан шүүмжилэхээр “Боль, битгий барилдуул” гэх жишээний. Ийм л цагийн аясаар явж ирлээ. Нэг дүрэм баталсан бол дөрвөн жил түүнийгээ өөрчлөхгүй, ягштал баримтлах хэрэгтэй. Түүнээс нэг хүнд үйлчлээд нэг хүнд үйлчилдэггүй дүрэм байх ёсгүй. Ер нь аливаа нэгэн спорт дэлхийд ч бай, Монголд ч бай яаж амжилттай явдаг вэ гэхээр тоглоомын дүрмийг сайн зохиож өгөх хэрэгтэй. Тиймээс бөх барилдах дүрмийг нь сайн зохиож өгөх шаардлагатай. Тэгээд түүнийгээ ягштал биелүүлэх ёстой. Дэлхийн спортууд ч тийм л байдаг.

-Одоогийн дүрэм нь хэр тодорхой заалттай, ямар дүрэм байх уу?

-Дүрэм уг нь байна. Тэр нь хуучирсан. Хэдэн онд зохиогдсон, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Ямар дүрмээ баримтлах нь мэдэгдэхгүй. Олон жил хэлэлцээгүй. Бөхийн холбоо гэж Монголд одоо байхгүй. Зүгээр л эрх мэдэл, бөхийн өргөөг булаацалдсан хэдэн хүн байдаг болохоос бөхийг сайжруулъя гэсэн хүмүүс ерөөсөө байхгүй. Нэг нь нэг юм хэлээд л алга болдог. Тэгээд л худал хэлдэг. Тийм зүйл маш их дэлгэрсэн.

-Бараг хагас жил Монгол бөхийн өргөө үйл ажиллагаа явуулсангүй. Саяхнаас үйл ажиллагаа нь сэргэлээ. Цаашдаа Монгол бөхийн өргөөний асуудал хэрхэх бол?

-Ер нь бол Монгол бөхийн өргөөг булаацалдаад байгаа нэг ч хүн байхгүй. Худлаа тийм нэр өгч олон түмний толгойг эргүүлж байгаа болохоос өргөөг авах гэсэн хүн манай бөхчүүд, бөхийн хүрээнийхэн дунд нэг ч байхгүй. Эрх мэдэл булаацалдсан асуудал л үүссэн. Өөрөөр хэлбэл хууль дүрэм зөрчөөд нэг хэсэг нь дураараа байдаг. Бодвол түүнээсээ ашиг олдог юм байлгүй.

- Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө л өрсөлдөөд байгаа гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн төлөө. Тэр ажлыг явуулах эрхийн төлөөд л өрсөлдөөд байгаа. Эрх мэдлийг хуучин маягаар нь эзэмшээд дураараа, дүрэм номд баригдахгүй байхыг хүсдэг. Хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг ч юмуу, ашиг хонжоо хайдаг ч юмуу яадаг юм мэдэхгүй. Нэг тийм эрх ашиг байх шиг байна. Би бол тэнд ажиллаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. 17 жилийн дотор хяналтын шатны шүүхийн хоёр шийдвэр гарлаа шүү дээ. Тэгтэл ажлаа өгдөггүй. Шүүхдээд л ажлаа хийгээд байдаг.

- Монгол бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарыг ямархуу ажилласан гэж боддог вэ, монгол бөхийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсан гэж бодож байна?

-Монгол бөхийн хөгжлийн төлөө Р.Нямдоржийг би ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Тэр хүн өргөө барьж холбоо байгуулаад бөхийн төлөө их зүйл хийсэн. Ер нь их менежмэнт сайтай хүн юм. Өдийг хүртэл бөхийн өргөөг авч явсан. Гэхдээ бөх хүн биш учир бөхийн амьдралд орж үзээгүй. Өөрөөр хэлбэл бөх хүний дотоод ертөнцөт амьдралыг мэдэхгүй. Тэр хүн хэдэн хүний үгэнд ороод болох болохгүй юм их хийдэг. Арслангийн бодлогыг буруу зохиосон. Үүнээс болж арав гаруй жил арслан төрөөгүй. Түрүүлсэн бөхөд арслан цол өгнө гээд дүрэм гаргачихсан. Түрүүлж өгдөггүй. Тэгээд харцага, гарьд гэдэг хоёр цол нэмсэн. Энэ бол бөхийн түүхэнд байгаагүй зүйл. Нэг удаа орж ирээд гарсан байж болно. Шигшигдсэн дөрвөн цолоо л өгдөг баймаар. Тэр цолоо заримд нь өгдөг. Заримд нь өөр журмаар өгдөг. Алагчилж үздэг. Тэгээд яаж байна гэхээр бөхийн барилдааны жинхэнэ амин сүнс болсон зүйлийг мэдэхгүй учраас шинэчлэлт хийж чадаагүй. Зүгээр л нэг сонирхогч идэвхтэй хүний хийдэг зүйлийг номон дээр бичиж, дүрэм ном янз бүрийн зүйл гаргах ийм л зүйлүүд хийсэн.

-Арслангийн дүрмийг буруу баталснаас болж арван хэдэн жил арслан төрөөгүй гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд жил бүр өөр хүн түрүүлдэг боллоо. Олон аварга, арслан төрлөө. Энэ юутай холбоотой вэ, таны үед нэг бөх олон жил дараалан түрүүлж далай, даян дархан аварга болдог байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад авсан цолоо баталж чадах нь ховор болов?

- Миний үед бол өрсөлдөөнтэй байсан. Тэр үед би гурваас илүү дараалан түрүүлж үзээгүй. Би найман аварга, арван хэдэн арслантай үзэж байсан хүн шүү дээ. Сүүлийн үед өрсөлдөөний чадвар, бөхчүүдийн ур чадвар өсч байна. Нэг хүн давамгайлаад байх боломж алга болж. Судалж байна. Сайн муу талаа ойлголцож байна. Дараагийн асуудал нь дүрмийг шинэчлэхгүй бол шинэ цолтнууд төрөөд байгаа асуудалд жаахан сэжигтэй хандаж байна. Начин цолтны даваа их буруу байгаа. Үүнийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй. Наадмаас өмнө. Начны давааг мөнгө өгч худалдаж авдгийг устгачих маш амархан арга байна.

- Ямар арга байна. Түүнээсээ ганц нэгийг дурдвал?

-Түүнийг хурал хийж, бөхийн холбооны дүрэмд оруулж байж л өөрчилнө. Тэгэхгүй наана нь зарлачихвал эсэргүүцэл үүсчихдэг байхгүй юу.

-Тэгэхээр таны бодлоор Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр заавал бөх хүн л ажиллах ёстой гэсэн үг үү?

-Болж өгвөл бөх хүн байх ёстой. Бөх бөхдөө нэлээн ажил хариуцаж сурсан хүнийг бөхчүүд дундаасаа сонгоод томилох хэрэгтэй байгаа л даа.

-Таны хувьд бодсон хүн бий юу?

-Надад бол олон байна л даа. Тэрийг хурал болоход хэлэлцээд тунгаагаад сонговол хүн зөндөө бий.

-Та түрүүн хэлсэн, би 13000 гаруй хүнтэй нударга зөрүүлэн барилдсан гэж. Тэгэхээр тэр олон хүн дундаас сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Зөндөө бий. Миний барилдсан бөхчүүд дунд онгоцны инженер, үйлдвэрийн инженер, их эмч, багш, барилгачин, морин тэрэгчин, далайн тээвэрчин гээд байхгүй мэргэжлийн хүн байсангүй ээ. Энэ чинь юу хэлээд байна гэхээр төрөл бүрийн мэргэжлийн өөр өөр боловсрол мэдлэгтэй хүмүүс байгаа юм. Барилдаж байх хугацаанд бол барилдах дүрэм нь нэг. Боловсрол мэдлэг нь өөр өөр. Тэгээд тэр дүрмэнд хандах хандлага нь бүгд өөр. Тухайн үед дэвжээн дээр гараад гурав гурваар гурван үе барилдахад есөн минутын дотор тэр хүнийг таньж мэдээд зохицуулаад, дутагдалтай талыг нь ашиглаад, сайн талаас нь өөрийгөө авраад барилдааныг ялалтаар дуусгана гэдэг бол хүн хүнээс асар их авьяас шаардана. Секундээр уралдаж, оюун ухаанаа ажиллуулж, тэр хүнийг таних нь чухал. Өрсөлдөгч маань ийм хүчтэй, ийм мэхтэй, ийм талтай юм байна. Үүнд нь орж болохгүй. Үүнээс нь зайлж, тэр талдаа арай муу юм шиг байна, ийм мэхэнд тааруу бололтой үүнийг хийгээд ялах боломжтой юм байна гэх мэтчилэнгээр дотроо байнга бодлого боловсруулж байдаг. Ер нь бөх хүнээс нэг барилдаанд маш их ухаан шаарддаг. Янз бүрийн арга зальтай хүн гарч ирнэ. Ядраад үхэх шахаад за энэ муу шүү тэнхээгүй болох нь гэж бодоход л хоёр тахимаар аваад өргөөд чулууддаг хүн зөндөө бий. Баруун хөл рүү орох гэж байна даа гэж бодоход л хуураад зүүн хөлийг авдаг, айлган сүрдүүлдэг, өөрийнхөө мэхэнд дууддаг гээд элдэв дээдийн арга байна шүү дээ. Оноо авах дүрэм нь нэг ч, оноо авах олон арван арга хэрэглэхийг мэх гээд байгаа юм.

- Бусад спорт дээр ажиглагддаггүй мөртлөө үндэсний бөх дээр ялангуяа наадмаар, сүүлийн үед бүр заалны жижиг барилдаанд хүртэл халх, ойрадаараа ялгарах үзэл их боллоо. Яагаад адилхан зүс царай, хэл яриатай монгол хүмүүс байж увс, халх гэж ялгардаг болчихов?

-Энэ бол хэзээнээсээ тийм. Би бол үүний том жишээ нь. Би анх наадамд гарч байхад нэг, есийн харьцаатай байсан. Нэг нь би. Ес нь бусад бөхчүүд. Барилдаан дээр надтай нэг л бөх гарч барилдана шүү дээ. Би амлаад авахад нэг л хүнийг амлана. Дүрмээрээ л явна. Тэр хүмүүс тэгж л байг, шуугьж л байг. Бөх бол дүрмээрээ л явна. Хоёр хүн нэг хүнтэй барилдахгүй. Нэг нэгээрээ барилдана. Барилдах дүрэм журмаараа барилдана. Амлалт, оноолт хийгдэх журмаараа хийгдэнэ. Тэр хүмүүсийн хооронд юу болж байна, юу гэж хашгирч байна хамаа байхгүй. Тэр бөх өөрийн хийх ёстойгоо хийгээд л амжилтаа гаргаад, цол хэргэмээ аваад л өөрийнхөө хөдөлмөрийг түүхэнд үлдээгээд явах ёстой. Түүнээс болж гайтай юм байхгүй. Харин түүнээс болж нөгөө нутгийнхаа бөхчүүдийг сайн дэмжих, бэлтгэл хийлгэх, алдар гавьяа олгох, шагнах энэ ажлууд явж байх хэрэгтэй. Үүнд л бөхийн хөгжил явагдаж байна. Энэ жил Увс нуур галын хорин жилийн ой тохиож байгаа. Ойд зориулсан бөхийн барилдаан тавдугаар сарын 19-нд болно.

-Үүнээс болоод ард түмэн хагаралдаад байгаа юм биш үү. Наадмаар халх хүн түрүүлбэл Увсынхан муу хэлдэг. Харин Увсын хүн түрүүлбэл халхууд нь муу хэлнэ. Энэ үзлийг яаж болиулах вэ?

-Тэр бол үзэгч олон түмний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн л асуудал. Маргааш нь гарч яваад ойрад халхууд хоорондоо зодолддог асуудал нэг ч байхгүй. Цөмөөрөө найз нөхдөдөө баяр хүргэсэн, нэг нэгнийхээ найранд очсон, хадаг самбаагаа барилцсан, үнсэлцсэн, сүйд болсон хүмүүс л байдаг. Тиймээс миний хувьд бол тэр талцаж байгаа асуудал онцгой зүйл биш. Харин ч спортын өөрийн хууль талцуулж байх ёстой. Хөлбөмбөгт юу болдог билээ. Сагсан бөмбөгт яадаг вэ. Дэлхийд аймшигтай зүйлүүд сонсогддог. Тийм учраас үүнийг зөв ч гэж хэлэхгүй. Буруу гэж буруутгахгүй.

-Та багадаа хар бор ажил их хийж явснаас таны бөх болох суурь тавигдсан байх?

-Би арван насандаа өнчирсөн. Ээж минь хоёр эрэгтэй хүүхэдтэй. Нэг эгч минь сургуульд явчихсан. Нэг эгч хүнтэй суучихсан. Арван настай, арвантаван настай хоёр эрэгтэй хүүхэдтэй ээж минь хоцорсон. Нэгдэлд мал хариулж, сургуульд явна. Ах минь ажил төрөл хийж амьдралын төлөө тэмцсэн. Би арван настай даа ой цэвэрлэж мөнгө олж байсан. Манай нутаг Ховд аймгийг модоор хангадаг. Асар их хэмжээний мод банз хэрэгтэй. Ховд аймгийн тэрэг ирээд л миний ачсан дүнзнүүдийг ачаад явдаг байлаа. Жаахан хүүхэд их мод хийхээр мөчирт нь орооцолдоод явахын аргагүй болно. Түймэр гарна. Түүнийгээ жижиг сүхээр цохиод гал цоггүй, модгүй хол газар аваачиж овоолдог. Нэг модны ой цэвэрлэж овоолоход 240 хүн ажилладаг. Би тийм ажлыг л арван настайгаасаа хийж эхэлсэн. Барилгад ажиллаж байлаа. Шавар, ус зөөнө. Ууланд мод хийнэ гээд бага балчираасаа хүний хийдэг хар бор ажлуудыг бүгдийг хийсэн. Одоо бодоход хувь заяаны эрхээр намайг их спортод бэлтгэж байсан байна лээ. Би бол маш том суурьтай тамирчин. Тиймээс олон жил барилдаж чадсан. Ямар нэгэн тамирчныг бэлтгэхэд тэр бааз суурь их чухал. Тэр тамирчны суурь эхэндээ байшингаар ярихад маш том орон сууц барих хэмжээний хундаменттай байна. Сүүлдээ тэр нь хумигдаад нэг өрөө байшингийн хэмжээнд хүрдэг. Тэгэхээр тэр шаардлагыг миний амьдрал биелүүлж өгсөн.

-Гэвч та “Хагас зуун жилийн ганцаардал” хэмээх ном яагаад бичих болов. Төр ард түмний хайранд өлгийдүүлсэн хүн яагаад ганцаардах болов. Спортод ганцаардсан гэдэг утгаар бодож бичсэн юм уу?

-Үгүй. Ажил хөдөлмөр, амьдрал бүх зүйлд. Бөхийн спортын талбарт ганцаардсан. Хоёр хүн гарч барилддаг ч гэсэн ганцаардалд хүрдэг байхгүй юу. Түүнийг би хоёрдугаар дэвтэртээ маш тодорхой бичсэн. Жишээлбэл, арван настай байхдаа нэг өдөр ахтайгаа хамт хүүхдүүдэд зодуулаад, хувцас хунараа уруулаад, ээж минь өмөлзөөд хоёр эрэгтэй хүүхэдтэй, хань ижил нь өөд болсон ганц бие эмэгтэй хүн ихэр татаад уйлж байсан. Энэ мэт чинь ганцаардал. Үүнийг бол би тэмцлээрээ, ариун шударга хөдөлмөрөөрөө, хатуужилаараа давахаас өөр арга байхгүй. Нэгэнт давчихсан би түүнийгээ бахархаж бичихээс өөр арга байхгүй.

- Танд одоо хийж гүйцэтгэнэ гэсэн зүйл бий юу?

-Би одоо нэг зүйлд л санаа зовж байна. Миний нас 80 дөхлөө шүү дээ. Энэ хугацаанд амьдарч тэмцэж явахад санаж бодсон зүйлдээ бараг хүрсэн. Монгол бөхийг Монголын ард түмэн хэнтэй ч хуваахгүйгээр өөрсдөө бий болгосон юм. Зодог шуудаг өмсдөг бөх өөр дэлхийн хаана ч байхгүй. Унасан бөх дахиж барилдахгүй ганцхан дүрэм манайд л бий. Ийм хатуу журамтай эр хүний тэвчээр хатуужлыг сорьсон, эр хүнээс гарч болох бүх тэсвэр тэвчээр, эр зориг бүхнийг гаргуулдаг. Түүнийг биелүүлснээрээ түүхэндээ үлддэг. Ийм аугаа соёлыг Монголын ард түмэн бүтээчихсэн. Гэтэл энэ соёл минь одоо буруу замаар явчих гээд байна.

-Яг хэзээнээс буруу зам руу орсон гэж харж байна?

 

-Ер нь явдал дундаа аажим аажмаар буруу замаар их явсан даа. Барилдааны дүрэм журмыг дуртай цагтаа өөрчилдөг. Дөрөв, зургаагийн даваанд онооно гээд дүрэм гарсан. Нэг хоёр жил барилдаад л зургаагийн давааны оноолтыг болиулна гэсэн. Тэр ямар учиртай юм. Энэ бол монгол бөхийн завхрал байхгүй юу. Тэгээд л арслан цолыг түрүүлээгүй бөхөд өгөхгүй гэсэн. Дахиад 1024 бөх барилдаад ес давсан бөхөд арслан цол өгнө гээд л өгсөн. Эд бүгд цөм завхарлууд. Залуу үеийг залхааж байна шүү дээ. Монгол Улсын хууль, баяр наадмын тухай хуульд биччих л дээ, нэг л өгүүлбэр. Бичихгүй байж санаанаасаа хэдэн хүн гаргаад допингийн шинжилгээ авлаа, илэрлээ гээд хасчихдаг. Өөрөөр хэлбэл бөхчүүдээс допингийн шинжилгээг авахдаа дуртай цагтаа дуудаж авчирна. Болоо. Тийм хууль байхгүйгээр шүүхийн шийдвэр гаргаад эрхийг нь сэргээчихээд, дахиад барилдуулахгүй. Шүүхийн шийдвэрийг нь Бөхийн холбоо нь хүлээж авахгүй. Энэ дэлхий дээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ямар хүн байдаг юм. Долоон тэрбум хүнээс зургаан тэрбум гаруй нь шүүхийн шийдвэрээр л амьдарч байгаа шүү дээ. Сири, Иран, Ирак гээд тэр дайнтай улсууд яадаг юм. Тэгэхэд тэр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Арван хэдэн жил яваад амьдраад л байна. Өөрөөр хэлбэл, энэ бол маш том танхайрал. Монгол бөх, Монголын ард түмний соёлыг устгах, мөхөөх зүйл. Одоо начны найраа, авлига ороод ирвэл бүр юу ч үгүй болно. Авлига байгаа газар мөхдөг, сөнөдөг жамтай. Тэр эхэс дотроос нь ялзрал, үхжилийг авчирдаг байхгүй юу. Ийм юмнаас л салгаж дүрэмтэй, номтой болгох асуудал хэрэгтэй байгаа юм. Би ийм зүйлийн төлөө л одоо тэмцэж явна. Энэ чинь нэг ганцаардал биз дээ.

Эх сурвалж: www.dnn.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

оюунбат - 202.21.113.662019-07-09 11:39:42

Ийм гоё юмнууд яриулчихаад, хэлсэн үгийг нь гуйвуулаад гарчиг тавьцан байх юм. Энэ сэтгүүлчид хогийн шүү нээрээ. Нэрээ ч тавьчих зориггүй.

JUDAGTAI BAI - 176.167.45.42019-05-20 23:38:13

UDII NASIIG NASALCHIHAAD EV EYIIG HICEEHIIN OROND SURSAN ZANGAA TAWIHGUI YUMAADAA. ...... JOOHON JUDAGTAI BAI AVARGAA UURUU ANKH DOPING GEDEG ZUIL ORUULJ IRCHIHEED SVKHBAT GEED HEEV NEG HELEED SUUJ BDAG

ДОПИНГ - 202.179.27.1947 цагийн өмнө

МАНАЙХ БОЛ ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ДҮРМЭЭР ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ТЭР БОЛ БУРУУ . ӨӨРСДӨӨ ХУУЛЬТАЙ БОЛОХ ЁСТОЙ .... ГЭЖЭЭ. ЮҮ Ч ОЙЛГОСОНГҮЙ ....

АВРАГАД - 202.179.27.1947 цагийн өмнө

САЙХАН ХЭЛЖЭЭ... ДОПИНГ СҮХБАТААС ЭХЛЭЛТЭЙ ГЭЖ .....

Зочин - 150.129.143.2137 цагийн өмнө

Монголын төрөөс авах ёстой бүх цол ,хэргэм , шагнал урамшуулалыг нь авчихаад "Ганцаардал" энэ тэр юугаа донгосоод байгаа юм бэ Х.Баянмөнх гуай Намбатай байвал зүгээрсэн дээ

Yariltslagiin garchigiig sanaatai guyvuuljee - 66.181.180.2611 цагийн өмнө

Yariltslaga n dajguy saihan boljee. Bayanaa avarga aguu hun l dee. Yarij haritsaj baisan humuus bugd yamar ugaalga medleg turshlaga duuren avarga bolohiig n medne ee. Survaljlagch harin yariltslagiin garchig ogohdoo sanaatai guyvuulsan sanagdlaa. Avargaas Dopingiin tuhai asuuhad, doping gedeg ayultai muu zuyl Mongol bohod maani orj irsen tuhai yarihad n Suhbat avargiin neriig tsohilduulan hamaatuulaad garchig ogchihjee. Ingej dunduur n yas hayaj reyting hooj heregguy dee.

Yariltslagiin garchigiig sanaatai guyvuuljee - 66.181.180.2611 цагийн өмнө

Yariltslaga n dajguy saihan boljee. Bayanaa avarga aguu hun l dee. Yarij haritsaj baisan humuus bugd yamar ugaalga medleg turshlaga duuren avarga bolohiig n medne ee. Survaljlagch harin yariltslagiin garchig ogohdoo sanaatai guyvuulsan sanagdlaa. Avargaas Dopingiin tuhai asuuhad, doping gedeg ayultai muu zuyl Mongol bohod maani orj irsen tuhai yarihad n Suhbat avargiin neriig tsohilduulan hamaatuulaad garchig ogchihjee. Ingej dunduur n yas hayaj reyting hooj heregguy dee.

Зочин - 103.26.195.6211 цагийн өмнө

Хэдэн жилийн өмнө монгол бөхөд 666 мэк бий л гэсэн одоо 725 болчихсон бна хэдэн жилийн дараа 999 болох байлгүй дээ.

ах - 103.229.121.14021 цагийн өмнө

сүхбатыг допинг хэрэглэсэн гээд хасуулж хүүгээ арслан болгох нууц санаа байна,

Shudraga - 103.229.122.7222 цагийн өмнө

Ih l deges yaria bna?!

Харх хүн - 66.181.179.5423 цагийн өмнө

Баянаа аварга агуу агуу Түүний амжилтыг хэн эвдэх вэ? бяр чадал, овсгой мэх. эрдэм боловсрол. хатуу үнэн үг бүгдийг хэн ялах юм бэ?

Jargalsaihan - 182.160.39.11323 цагийн өмнө

bi aguu awarg-g hundlej yawdag hun saihan yaria huuruutei hun alagchlaj uzdegui engiin saihan mongol er hun ehner Dejinbee egch saihan hun baidag ger zuslan gd orj garch yawlaa ih uhaantai yariatai hun bdg da udaan naslaj jargaltai baih-g husen eruue do

ots - 202.9.42.18023 цагийн өмнө

A Svxbat mexnii ix delgvvr shvv . Bainaa abargaa vzej xarsan um shig bichix umaa arail bn

Монголчууд таныг хангалттай магтан дуулж, өгч болох бүхийл шагнал алдар цолыг хүртээлээ. Гэтэл та микрофон олдмогц л өөрийгээ магтаад эхлэх юмдаа. Аваргаа та энэ байдалдаа дүгнэлт хийвэл сайн байна. - 202.9.44.171Өчигдөр

Монголчууд таныг хангалттай магтан дуулж, өгч болох бүхийл шагнал алдар цолыг хүртээлээ. Гэтэл та микрофон олдмогц л өөрийгээ магтаад эхлэх юмдаа. Аваргаа та энэ байдалдаа дүгнэлт хийвэл сайн байна.

иргэн - 202.179.25.249Өчигдөр

А.Сүхбат допинг эхлүүлсэн нь үнэн , бөхийн холбоог бөх хүн толгойлох нь зөв. энэ хүн харин ч хамгийн үнэн өчгийг өгсөн байна баяр хүргэе.

Зочин - 202.179.31.62Өчигдөр

Нэг аймгий гал яахаараа монгол үндэсний бөхийн баяр х ийдэг юм бэ Баянаа аварга дандаа л ганцаараа юмыг өмчлөх гэж байх хүн юмдаа.

лхагва - 66.181.186.169Өчигдөр

бохийн хувьд ховорхон торх ясны сайн бох л доо харин Увсын ард тvмнэжр оровдvvлж ганцаардал энэ тэр гэж дэмий юм ярьж бичиж хувийн эрх ашиг нэр тороо довийлгож ашиг хонжоо олдог увиагvй бэртэгчин хvн л дээ ер нь Ц.Нямдорж,Х.Баянмонх,Дорлигжав нарын гуравхан хvн л хувийнхаа явцуу эрх ашиг, нэр тор, албан тушаал алдар гуншингийн толоо увсын бая дорвод зон олонд халхчуудад хавчигдаж байгаа мэтээр уйлигнан донгодож ард олныг тоорогдvvлж оорсдоо асар ихээр завшиж байггш дээ эд нар увсын ард тvмний толоо оорсдодоо байгаа боломжоороо юу хийж гийгvvлсэн юм бараг бvх насаараа торийн ондор албан тушаал эрх мэдэлд байсан Х.Баянмонх хvv Гантогтохоосоо оор ямар цолтой увсын бох торvvсэн юм харин тэд нараар оорийн орсолдогч нараа л даруулж оороо тvрvvлж vзvvрлэж байсан Нямдорж увсын ард олонд хумсын чинээч тус болоогvй харин оороо УХ-ын дарга хvртэл албыг нутгийн олны нэр барьж хааж л байсан бусад нь ч адилхан одоо нэг их допингийн асуудлыг сохож огоомор хvн болж бна ухаандаа допинг хэрэглэсэн нь тогтоогдчихсон бохчvvдээс vнэлгээ авах нь допинг чинь хувь хvнд халтай шударга барилдаж байгаа орсолдогчоо хохироодог муухай эд шvvдээ бох сонирхогчид ч ойлгож л байгаа

suhbat - 202.9.43.50Өчигдөр

Hen namaig setgeleer horsono ter buhen gegeereh boltugai Hen namaig uildleer gutaana ter buhen gegeereh boltugau Hen namaig ugeer doromjilno ter buhen gegeereh boltugai Janlav zogtsol zurchid lamaadan halh oird tumen ueiin ued evsen huchirhegjih boltugai

Зочин - 202.126.89.126Өчигдөр

Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч байсан Магсарын Үнэн сонинд өгсөн ярилцлаганд Америкт очоод наад Баянмөнх дэлгүүрээс нүдний шил хулгай хийж байгаад баригдсан гэж хэлсэн байна лээ. Монголд ирчихээд хэдэн дасгалжуулагч нараа муулаад байхаар нь Магсар дасгалжуулагч дуугүй байж байж, давраад байхаар нь сонинд ярилцлага өгсөн юм байна лээ. Үүнийг санахаар энэ өвгөн их жудаггүй хүн харагдаад байгаам даа

Күнэ - 81.65.90.50Өчигдөр

Энэ хүн халхын хэдэн аваргын хувь заяаг эмгэнэлтэй болгосон нүгэл хийсэн гэдэг юм билээ. Бас нутаг усаар талцуулж хагалан буталгах санаа явуулж байдаг

зочин - 66.181.160.49Өчигдөр

дээрхийг уншиж байхад талийгаач мөнхбат аварга жинхэнэ монгол эр хүн байждээ энэ хөгшинөөс хойш сүхбатыг оролцуулахгүй байхад үндэсний бөхийн хуваагдал зогсох байлгүй даамжирвал таахалздаг хэдийг нохойч тоохгүй болно шүү

БӨК - 66.181.180.55Өчигдөр

ХАЛХ БӨХИЙГ БАЯНАК Л БИЙ БОЛГОСОН ГЭЭД БГАА КҮН ДЭЭ.

Зочин - 66.249.82.170Өчигдөр

Ов мэх гэж юу байдаг юм бэ. Мэдээлэлэ зөв бич.

Зочин - 66.249.82.170Өчигдөр

Ов мэх гэж юу байдаг юм бэ. Мэдээлэлэ зөв бич.

Москва - 66.249.82.170Өчигдөр

Энэ дервед евген хэдэн начин менгеер теруулсэнээ санахгуй байж сон н юм ярих юм

zochin - 66.181.176.197Өчигдөр

Хүргэнээ гоочлоод хэрэггүй,тавилан шүүдээ!

- 139.5.218.100Өчигдөр

Энэ балиар Баянмонх Монголчуудын эсрэг тэсрэг бодол санаатай байгаа нь буур ил тод болсон байна, Монголд 21аймаг, 21 бохийн гал байхад Баянмонх яахаараа галынхаа 20 жилийг Монгол бохийн Баяр болгодог юм Бэ, естой умхийгэ э

Zochin - 108.92.148.34Өчигдөр

Bayanmunh odoo hurtel tsolnii nairaag haraagui medeegui genuu? Doping bol ASuhbataas bish uuruus n ehleltei baih.

ineed - 150.129.141.230Өчигдөр

iim l bdag uchras mongol shuudee khurgeneee ingej yarij boldog yum uu

Zochhin - 82.132.187.219Өчигдөр

Ta urt nasalj udaan jargaarai. Mash ih hundetgej yvdag shuu.

үнэн - 59.153.112.242Өчигдөр

Хуучны хөгшчүүл, өвгөчүүл энэ Х.Баянмөнх аврага их хүн муутай, жудаг муутай гэж ярьцгаадаг байж билээ. Үнэн л юм билээ. Хүнтэй бол их сайхан харьцана шүү дэ. Гэхдээ цаагуураа их муу санаа гаргаад байдаг юм гэсэн. Зөвхөн барилдаанд л гэхэд бөхчүүдээс ам авахдаа аль ядарсан, цуцсан эсвэл ир чадвар, цол хүч багаас нь шилж амладаг. Гэтэл Ж.Мөнхбат аврага аль аатай, бяртай, галтай, цогтой, иртэйгээс нь шилж амладаг барилдааны санаа, агуулга, чанар хамаагүй илүү байдаг гэж ярьдаг байсан да.

Энхийг сахиулагч - 202.70.38.18Өчигдөр

Хүний ярьж хэлж байгаа үгийг гүйцэт ойлгочихоод сэтгэгдэл бичиж баймаар юм. Та бүхэн 80 насандаа ийм хатуу үнэн үг хэлчихэж бай л гэж захья. Арга зальтай нь, авилгал өгдөг авдаг нь л энэ хүний яриаг шүүмжлээд байгаа юм. Их аварга үнэндээ жинхэнэ монгол эр хүн дээ гэж л хэлмээр санагдлаа. Улам эрүүл энхийг хүсье.

ИРГЭН - 103.10.23.93Өчигдөр

ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ ЗАРИМ ХҮН ҮНЭНД ИХ ДУРГҮЙ БОЛЖЭЭ ҮНЭНД БУС МӨНГӨНД ДУРТАЙ БОЛОЖ БӨХИЙН ДҮРЭМ БОЛ ҮНЭНДЭЭ УТГАГАА АЛДСАН БАЦ БАРИЖ БАРИДАХААС ИХЛЭЭД ДАВАА БҮРД ЦОЛ ОЛГОХ НЬ БУРУУ

шударга иргэн - 59.153.87.34Өчигдөр

Баянмөнхийн охин нь аавынхаа захиасаар Сүхбатад химийн бодис өгсөн гээ биз дээ

Анхаа - 202.126.89.163Өчигдөр

Батэрдэнэ аваргаас эхлэлтэй шүү

dorlog - 202.9.45.178Уржигдар

Suhbataas doping ehtei bol ter ta l bj taaraa tani sniig buh ard tumen medne gehde ta ooriigoo urgelj magtaj bi bi gd l bh yum

халх - 59.153.113.35Уржигдар

буга болон элдэв ан амьтаны засаагаар допинг хиигээд анх гантогох сүхбат 2 туршаад сүхбатад сайн ниицээд аврага болсон түүнээс хойш увсыхан байнга хэрэглээд бүгд л арслан аврага болоод бгаа .

мөөеө - 202.9.43.86Уржигдар

Хүү Гантогтох нь АРСЛАН болж чадаагүйд одоо ч өс зангидаж яваа өвгөн. ДӨРВӨД ХАЛХУУДЫГ хооронд нь яс хаяж явсан одоо бүүр ил тод зохион байгуулж байгаа хүн нь энэ Баянмөнх. Монгол бөх хэзээ хэрүүл маргаангүй нутаг нугаараа талцахгүй болох вэ гэвэл БАЯНАА гэх хорчин байхгүй болж байж л сайхан болно.

мөөеө - 202.9.43.86Уржигдар

Хүү Гантогтох нь АРСЛАН болж чадаагүйд одоо ч өс зангидаж яваа өвгөн. ДӨРВӨД ХАЛХУУДЫГ хооронд нь яс хаяж явсан одоо бүүр ил тод зохион байгуулж байгаа хүн нь энэ Баянмөнх. Монгол бөх хэзээ хэрүүл маргаангүй нутаг нугаараа талцахгүй болох вэ гэвэл БАЯНАА гэх хорчин байхгүй болж байж л сайхан болно.

мөөеө - 202.9.43.86Уржигдар

Хүү Гантогтох нь АРСЛАН болж чадаагүйд одоо ч өс зангидаж яваа өвгөн. ДӨРВӨД ХАЛХУУДЫГ хооронд нь яс хаяж явсан одоо бүүр ил тод зохион байгуулж байгаа хүн нь энэ Баянмөнх. Монгол бөх хэзээ хэрүүл маргаангүй нутаг нугаараа талцахгүй болох вэ гэвэл БАЯНАА гэх хорчин байхгүй болж байж л сайхан болно.

увс гэдэг чинь энэ байхгүй юу - 202.126.88.38Уржигдар

ккк ийм л хогийн гарууд байдаг юм даа ,эсвэл зөнөж дээ ,

Эрхэм ээ - 66.181.187.227Уржигдар

Баянмөнхөө ханилж яваад нөхрөө унаж яваад морио гэдэг юм ийм новшийн зантай болохоор чинь хүргэн чинь явж явсан нь ч зөв болж дээ

Зочин - 112.72.11.121Уржигдар

Ямар ч бѳх хүн ерѳѳсѳѳ ярьж чаддаггүй юм байна. Холион бантан. Ѳѳрийнхѳѳ зовлонгийн тухай ярьж ѳѳрийнхѳѳ гавьяаг тайлагнах гээд байгаад нь л жаахан логик байна. Түүнээс бус бусад нь ойлгомжгүй. Яг яах гээд байгаа юм. Яагаад ганцаардаад байгаа юм. Тэр шийдлээ яагаад одоо хэлж болохгүй юм? Бүү мэд. Үзэхээр үнс болчтхдог эд байх л даа тэр нь. Миний харж байгаагаар энэ ярианд ганц Баянмѳнх гэж хувь хүн түүний амбийцаас ѳѳр юм алга. Дээд зэргийн бэртэгчин, ѳѳнтѳгч хүн юм. 14-р Людовик ѳѳрийгѳѳ "Тѳр гэдэг чинь би байгаа юм" гэж асан. Тэгвэл Баянмѳнх бѳх гэдэг чинь би. Би л хамаг асуудлыг нь шийднэ гээд байна. Гэвч энэ 2 хоюулаа хэт бэртэгчин учраас тэр нуугаад байгаа сайхан зүйлс нь олны хүртээл бололгүй замхраад арилах вий гэж бодож байна.

ЗОЧИН - 103.212.116.163Уржигдар

ДОПИНГИЙГ МОНГОЛД АНХ АВЧИРЧ ХЭРГЭЛЭЖ ЗАРСАН ХҮН БОЛ БАЯНМӨНХ ӨӨРӨӨ ЮМ ШҮҮ ДЭЭ

иргэн - 202.9.43.94Уржигдар

Бөхийн өргөөг булаах гэсэн хүмүүсээс зорилго нь өөр болохоор салж дээ Арслангийн бодлогоос бусад дээр Нямдорж их сайн хүн гэдэг болчихож

Иргнн - 202.126.89.248Уржигдар

Олог жил ионгол бөх болон бусад төрлийн бөхийн тамихчдыг талцуулж үймүүлж ирсэн хүндээ?! Допингийн хэрэглээг загалмайлсанч байх?! Олонч хүнийг хохироосон?!

Иргнн - 202.126.89.248Уржигдар

Олог жил ионгол бөх болон бусад төрлийн бөхийн тамихчдыг талцуулж үймүүлж ирсэн хүндээ?! Допингийн хэрэглээг загалмайлсанч байх?! Олонч хүнийг хохироосон?!

Иргнн - 202.126.89.248Уржигдар

Олог жил ионгол бөх болон бусад төрлийн бөхийн тамихчдыг талцуулж үймүүлж ирсэн хүндээ?! Допингийн хэрэглээг загалмайлсанч байх?! Олонч хүнийг хохироосон?!

бөх сонирхогч - 202.9.43.97Уржигдар

Өөрийн нь хүргэн байхад Баянмөнх Сүхбатад допинг хэрэглэхийг зааж өгчихөөд одоо муу хэлдэг хүний чанаргүй дүрвэд дээ.

Irgen - 202.9.42.99Уржигдар

Голдуу л худлаа ярьдаг хүн ганцхан Сүхбатын тухай л үнэн дуугарлаа даа???? ганц удаа ч гэсэн яахавдээ???