Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн задлан шинжилгээний хариу гарчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-10 нд шилжих шөнө 23 настай Ц 13 давхраас унаж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөө орсон байж болзошгүй гэсэн хариу гарчээ.

Уг хэрэгт холбогдуулан талийгаачийн хамтран амьдрагч О.Боргил цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа. Түүнийг хүнийг амиа хорлоход хүргэсэн, өндрөөс түлхсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан хорих 461-р ангид нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг газарт унахаасаа өмнө нас барсан гэдгийг задлан шинжилгээгээр тогтоосон гэв. Мөн мөрдөн шалгалтын явцад сэжигтэн О.Боргил нь талийгаачийн амь насыг хөнөөснийхөө дараа цонхоор шидсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

дада - 203.217.138.12019-05-17 09:43:54

Зүгээр айлгах гэсэн чинь л уначихсан шдээ

зочин - 49.0.213.1392019-05-16 18:43:15

төрсөн хүүгээ хэнтэй амьдарч байсаныг мэдээгүй гэж үү,охид минь үнэ цэнэтэй бай,мөнгөтэй айлын хүүхэд гэхээрээ мундаг гэсэн үг биш шүү

зочин - 49.0.213.1392019-05-16 18:43:15

төрсөн хүүгээ хэнтэй амьдарч байсаныг мэдээгүй гэж үү,охид минь үнэ цэнэтэй бай,мөнгөтэй айлын хүүхэд гэхээрээ мундаг гэсэн үг биш шүү

Ганаа - 122.201.25.582019-05-16 16:35:02

Новшийг алаач!!!!!!

Ганаа - 122.201.25.582019-05-16 16:35:02

Новшийг алаач!!!!!!

Ганаа - 122.201.25.582019-05-16 16:35:02

Новшийг алаач!!!!!!