Улаанбаатар хотын музейн нээлттэй өдрийг гэр бүл, хүүхдүүдэд зориулна

Олон Улсын музейн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын музей, Зориг сангийн Залуу манлайлагч хөтөлбөрийн “Улаанбаатар музей төсөл”, “1vs100 Label” байгууллагууд хамтран “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлагчид төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулангаа музейн хамт олонтой хамтран сонирхолтой хэлбэрээр боловсролын хөтөлбөрүүд, уран бүтээлчдийн үзүүлбэрүүд, бас хөгжмийн шоу зохион байгуулах юм. Үүнээс гадна Монгол-Америк хүүхдүүдийн зургийн хэцний үзэсгэлэнг үзэж, зургийн агуулга, өгүүлэмж, зурсан арга барил, зохиомж, дүрслэл зэргийг боловсролын ажлаар хийсэн бүтээлтэйгээ харьцуулан үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих