Төв аймгийн Cүмбэр суманд сүрьеэгийн зургаан тохиолдол илэрч , 200 тохиолдол бүртгэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өглөө.

“Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарч байгаа. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд өвчлөлийн зургаа, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн. Эрт илрүүлж эмчлэх нь чухал Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ эрт илрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана. 2020 онд 21 аймгийг амбулаторийн бүрэн тоноглосон автомшинаар хангахаар ажиллаж байна.

Мөн хүүхдийн шүдний эрүүл мэндэд чиглэсэн ажилд төсөв суулгасан. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өнөөдөр хавдрын илрүүлэг нэмэгдсэн. Улсын хэмжээнд 52 мянган хүнд хорт хавдрын илэрч, дараагийн шатны эмчилгээгээ хийлгээд явж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн. Энэ мэтчилэн өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчлэх үүднээс 10-аад үйл ажиллагааг санхүүжилтын хамт үндсэн чиглэлд суулгасан. Нярайн эндэгдэлд дутуу нярайн эндэгдэл зонхилох хэсгийг эзэлдэг. Энэ чиглэлээр 2020 онд хөрөнгийг суулгаж өгсөн. Хамгийн гол анхаарч байгаа зүйл бол томуу, томуу төст өвчний вакциний хөрөнгийг үндсэн чиглэлд суулгасан. Ингэснээр аливаа эрсдэлээс сэргийлж чадна” хэмээн танилцууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл бичих