Шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлнэ

Авто замын шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхлэхээр болсон байна. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл хангагдсан байна.

Уг дүрмийг зөрчвөл хариуцлага тооцно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.

Жолооч та явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна. Учир нь уулзвар чагтласнаар түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөн оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин энэ дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгоох нь чухал байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сугар - 202.179.24.452019-05-16 19:43:23

хар нохоин аманд ор гээд хүүхэд баихад тоглодог баисан нүхэндээ амжиж ороогүи нь хасагддаг тоглоом тоглочих юм баина лдаа

сугар - 202.179.24.452019-05-16 19:34:55

баахан хүндрэл үүсгэж баихаар 1 цагдаа л баинга баихад болох эд шүүдээ цагдаа хорисон баихад хэн орж баилаа дааа, зүгээр л иргэдииг боломжгүи зүилээр богтолж торгож мөнгө олох үилдэл, одоо тэгээд торгуулхаасаа аигаад нөгөө тал ыг хараад л ногоон асчихсан баихад зогсоод л баих юмуу?тэгээд боломжтои боллоо гэж оилгоод ухас хиигээд ороод явчих уу? яагаад энд тэнд отоод зогсож баидаг цагдаа нар чинь 2 оороо зогсоод ч хамаагүи хөдөлгөөнииг энэ чухал цэгүүддээ гүицэтгэж болохгүи баигаа юм?хэдэн саяар будсан гэлээ? хэдэн саяар торгох камераа тавив? зүгээр л цагдаа чинь цалингаа аваад хөдөлгөөнииг зохицуулж яагаад болохгүи баинаа

Zochin - 66.181.165.2122019-05-16 15:27:31

Durmeeree l yav. Sanuulna gedeg ni durem zurchij bgaa hereg

Zochin - 66.181.165.2122019-05-16 15:27:31

Durmeeree l yav. Sanuulna gedeg ni durem zurchij bgaa hereg

ЗОЧИН - 124.158.77.152019-05-16 14:03:13

ЯЛГАЖ САЛГАЖ Л ТОРГООРОЙДОО. ДҮРЭМ БИЕЛҮҮЛЭХЭД МАНАЙ НӨХЦӨЛД ЖААХАН ХЭЦҮҮ Л ЮМ. ГЭХДЭЭ ЖОЛООЧ. ИРГЭД, ЦАМЫН ЦАГДАА НАР БИЕ БИЕНДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ШУДАРГА ХАНДАЖ ЧАДВАЛ БОЛОХ Л БАЙХ.