Н.Алтанхуяг АТГ-т хандлаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандаж байгаа талаараа өнөөдөр /2019.05.16/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Капитал" банкинд байршиж байсан иргэдийн мөнгө эрсдэлд орсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой хэмээн тайлбарлалаа.

Н.Алтанхуяг “Капитал банкинд иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгах гомдлыг АТГ-т гаргаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банкинд байршуулахад эрсдэл үүсч байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч тоогоогүй. Иймд би АТГ-т хандаж байгаа юм. АТГ энэ асуудлыг шийдэж 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого тээж байна. С.Эрдэнэ энэ асуудал дээр худал ярьж байгаа. Банкинд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог байсан. Байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банкинд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж, зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс нягталж, үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Тэр 240 тэрбум төгрөг маш их мөнгө. Арилжааны банканд байршуулах бол боломжтой банкинд байршуулах ёстой байсан” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ҮНЭН ТӨРХ НЬ ЭНЭ - 103.111.68.32019-05-16 14:22:30

ЕРӨНХИЙ САЙД ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ. САЛБАР ХАРИУЦСАН САЙД НЬ МЭДДЭГ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ. БИДНИЙ НД МӨНГИЙГ С.ЭРДЭНЭ ЖИЖИГ БАНКНЫ ЭЗЭДТЭЙ ЯРЬЖ ЦААСАН ДЭЭР БОЛ БУСАД БАНКУУДЫН ЖИШГЭЭР ХАДГАЛУУЛДАГЧ ӨНГӨН ДЭЭРЭЭ ТҮҮНЭЭС ӨНДӨР ҮНЭЭР ХЭЛЦЭН ТОХИРЧ ЗӨРҮҮГ НЬ С. ЭРДЭНЭ АВЧ БАЙСАН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ЖИЖИГ БАНКИНД ИЙМ ИХ МӨНГӨ ОРЖ ИРЖ БАЙХАД ТЭД БОЛ ХЭЛСНЭЭР НЬ Л БАЙНА. БАНКНЫ АКТИВ НЭМЭГДЭНЭ.. ЖИЖИГ БАНКИНД БОЛ ОЛДОХГҮЙ ЗАВШААН. ТЭР МӨНГӨӨРӨӨ ӨНӨӨГИЙН АРДЧИЛЛЫН ОРДОН ГЭЭД БАЙГАА ПАРКАД БАЙГАА БАРИЛГА. . БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН БАЙР.. ХАНДГАЙТАД БАЙГАА САГСАН БӨМБӨГИЙН ОРДОН БАРИУЛСАН ГЭЭД Л ГАРААД ӨГНӨ ДӨӨ. ИХ МӨНГӨ БАЙГАА БИЗ. ТҮҮНЭЭС ЭРДЭНИЙН ХИЙЖ БАЙГАА НАЙМАА. АЖИЛЛУУЛЖ БАЙГАА УУРХАЙ ГЭЖ ДУУЛДААГҮЙ ШҮҮ. ЯГ.М.ЭНХБОЛД ЯАЖ БАЯЖСАН ТҮҮНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ХУВИЛБАР НЬ С. ЭРДЭНЭ ШҮҮ ДЭЭ. МАНАНГИЙН АРДЧИЛСАН НАМЫН НЭГ ТОЛГОЙЛОГЧ ШҮҮ. БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ БАЯНГОЛЧУУД АА ТА БҮХНИЙ ИТГЭЛИЙГ ХУЛГАЙ БОЛГОЖ БАЙГАА ХҮН ШҮҮ

Zochin - 202.179.26.652019-05-16 13:07:30

avarguud evguideed l bhiimaa

Алтантуяа -д - 119.40.99.532019-05-16 13:02:41

Ерөнхий сайд нь хэн байсан юм тэр үед нь