С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргана

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болжээ. Энэ талаар өнөөдөр  С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэв.


ОУПХ-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо өчигдөр буюу энэ сарын 15-нд Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрүүдийг ил болгохоор тохирчээ.


Түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй гурван хүнтэй уулзах хүсэлтийг ОУПХ-ны шинжээчид ирүүлсэн. Түр хорооны гишүүд ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ, УЕПГ-ын удирдлагуудтай ярилцаж, шинжээчдийг хэрэгтнүүдтэй уулзуулах боллоо. С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа хуулийн байгууллагууд олон иргэнийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл ирэх боллоо. Тиймээс иргэдийг 267155 дугаарын утасаар холбогдох, эсхүл Түр хорооны гишүүдтэй биелэн уулзаж, гомдол, мэдээллээ өгөх боломжтой” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 202.70.34.382019-05-16 14:31:38

Битгий солиор Батзандан гуай чи битгийн сонгуулийн шоугаа хийгээд бай.Худал битгийн үнэнч царай гаргаад бай новшсон толгой