Оросын хоккейчид түүхэндээ хамгийн том ялалт байгуулав


Словакид болж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Оросын шигшээ баг Италийг 10:0-ээр хожин түүхэн амжилт үзүүлсэн тухай “Спорт-экспресс” сонин мэдээлж байна.

Ихэвчлэн “NHL” лигийн оддоос бүрдсэн Оросын шигшээ багаас Евгений Кузнецов, Евгений Дадонов нар хоёр гоол, Александр Овечкин, Илья Ковальчук, Никита Кучеров, Никита Зайцев, Динар Хафизуллин, Михаил Григоренко нар тус тус нэг гоол хийжээ.

Дөрвөн тоглолтод дараалан ялсан Оросын хоккейчид хэсгээ тэргүүлж байна.

Оросын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь өрсөлдөгчдөө 10 гоолын зөрүүтэй хожиж байгаагүй аж. Харин ЗХУ-ын үед 1967 оны ДАШТ-д мөн л Италийг 28:2-оор бут ниргэжээ.

Б.Туг

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сс - 66.181.186.242Уржигдар

канадыг 10:0 ээр хожчихоод гуцдаг болоосой

- 202.72.245.1222019-05-16 12:30:07

италийн 20 гэрээ хожиж чадна