Сүхбаатар, Дорнод зэрэг зарим аймаг руу явах чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Зам тээвэр хөгжлийн сайд дөнгөж сая тушаал гаргаж, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь явах чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

Учир нь ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай тул ийнхүү урьдчилсан арга хэмжээг авч байгаа аж. 


Сэтгэгдэл бичих