Нагац ахдаа хуруугаа тасдуулсан охинд хуруу залгах мэс засал хийлээ

51 настай эрэгтэй согтуугаар дүүгийнхээ долоон настай охины хурууг тасадсан балмад хэрэг гарсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Өчигдөр орой 23.00 цагийн үед ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай  хүргэгдэн иржээ.


Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Хүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв. 


Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 112.72.12.142019-05-20 19:02:50

хүүхдийг тамлах нь буруу. танхай балмад авирлаж. цаг үе ийм л болж. юу ч болсон гайхах юм алга.

zochin - 65.28.51.44Уржигдар

ene odoo er ni yu bolood bnaa Mongold, tur zasag mini ard tumnii amid yavah batalgaa gej er ni ugui boljee. end tendgui huchirhiilel gazar avlaa. Yalanguya huuhed, emegteichuuded mash aimshigtai bolson bna. Yah ve ard tumen mini!

chutguriig buud, - 112.72.12.6Уржигдар

ter novshiig uuriinh n huruunuudiig n tasdah yumsan, yamar teneg adguus we, hvn bish chutgur bnshd, uuriinh n huruug n tasdaad amand n chihej bgad duhand n buudchihiinsan, novsh yuma,