Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт вакциныг хийнэ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрөөс эхлэн 10 хоногийг вакцинжуулах аян болгон зарлалаа. Энэхүү аяны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсад хандивласан 577 000 тун улаан бурхан өвчний вакциныг хийх юм байна.

Тус вакциныг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн баруун сумдын 5-18 насны хүүхдүүдэд хийхээр болжээ. Мөн Улаанбаатар хот болон бусад аймгийн хувь 10-18 насны хүүхдүүдийг хамруулахаар болж эцэг, эхээс зөвшөөрөл аван сургууль дээр нь очиж хийх аж.

Монгол улсад хандивласан уг вакциныг тариур, дагалдах хэрэгслийн хамт өгсөн бөгөөд нийт өртөг нь 500 мянган ам.доллар хэмээн leadership.ng мэдээлэв.

Сэтгэгдэл бичих