Улсын онцгой обьект усанд автахад бэлэн байна

"Бороо, цасны ус урсаад орчихдог зам тавьсан Нийслэлийн захирагчийн ажлын алба энэ зам, ус зайлуулах хоолойгоо хэзээ засаж өгөх вэ? Ахиухан бороо орвол ийшээ ус орлоо. 

Бид аль болтол ингэж элс шуудай болоод манаад байх вэ? Дайн байлдаан болоод байгаа юм шиг.

Энэ элсээр дарсан хаалганы цаана өндөр үнэтэй, орчин үеийн туяа эмчилгээний 2 аппарат суурилагдаад ажиллаж эхлэх гэж байна. Иргэдээ аюулт өвчнөөс салгах эмчилгээ хийгдэнэ. Зохих газрууд онцгой анхаарал хандуулж арга хэмжээ авч өгч туслана уу? " гэж ХСҮТ-ийн бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал, хавдрын эмэгтэйчүүдийн их эмч Л.Баярсайхан өөрийн нүүр номондоо бичжээ.

Image may contain: shoes and indoor


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.392019-05-15 21:04:42

Барилгыг барьсан сайдын дүүгийн компани байгаа биз дээ?