Оюутолгойн гэрээг шалгасан мэдээллийг задруулаагүй гэв

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан. Ажлын хэсэг таван удаа хуралдаж, шалгалтынхаа дүнг эцэслэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан ч хойшлуулсан юм.

Байнгын хорооны гишүүд шалгалтын дүнтэй танилцаж амжаагүй байхад мэдээллийг Рио Тинто компанийнхан авсан. Уг мэдээллийг тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүргүүлсэн байдаг.

Тэгвэл энэ асуудалд УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж дууссан. Ирэх долоо хоногт намын бүлэг, Байнгын хороодоор хэлэлцэх болов уу. Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн мэдээллийг авах хүсэлтээ тус компанийн зүгээс Байнгын хорооны даргад тавьсан юм билээ. Энэ дагуу материалыг нь явуулсан гэсэн. Хуулиар нууцлалын зэрэгтэй холбоотой асуудал биш учраас мэдээлэл өгч болох юм билээ” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

армаа - 182.160.37.862019-05-14 08:31:03

УИХ Оюутолгой төслийг тайван байлгах нь Монголд өлзийтэй. Оюутолгой төсөл монголын аврал гэдгийг ойлгох хугацаа болсон шүү, МАНгаруудаа.

од - 64.119.22.2392019-05-14 04:52:41

эргүү өвгөн зайл

од - 64.119.22.2392019-05-14 04:52:41

эргүү өвгөн зайл

иргэн - 202.9.43.802019-05-13 21:15:19

оюундомбо юу бэ бас

баясгалан - 59.153.113.792019-05-13 18:41:51

Их хурлын гишүүн Дамбатолгой гэж:Лүн толгойг шороон тийрмээр булсан Шороон толгойт,Их хурлын танхинд худал онош тавьсан Согтуу толгой,Рио тинтод эх орноо худалдсан Бадамшанзад толгой гэж хаанахын ямар дамр вэ?