Бакугийн их дуулгаас хоёр хүрэл медаль хүртлээ

Бакугийн их дуулга өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрөв. 56 орны 431 жүдоч Азербэйжаны дэвжээнээ зодогложээ.


-66 кг-ын жинд хүч үзсэн Ёндонпэрэнлэйн Басхүү Эзэн орны бөх Ибрахим Алиевийг цагийн төгсгөлд цэвэр ялж Их дуулгын хүрэл медалийг зүүв.


-60 кг-д Монгол улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин Францын бөхийг вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн болзол хангав. Энэ жинд Бразилийн Китадаи Фелип аваргалсан юм.


-100 кг-д олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Отгонбаатар тавдугаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн -63 кг-д хүч үзсэн Болдын Ганхайч мөн тавдугаар байрт шалгарав.

Сэтгэгдэл бичих