МАН бүлэг: Иргэдэд 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. Бүлгийн хурлаар иргэдэд Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй иргэдэд итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгажээ. 


Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалдгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. 


Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ.


Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байна. Хууль батлагдсанаар: 


Өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих

Өрхийн дундаж орлого нэмэгдэх

Санхүүгийн боловсрол, сахилга бат нэмэгдэх ач холбогдолтой. Ямар нэг хугацаа хэтэрсэн зээлтэй, батлан даалт гаргаж гөгсөн хүнд зээлд хамрагдаж чадахгүй. 

Сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан. Өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах хүнд батлан даалт гаргаж өгнө. 

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй олгохоор төсөлд тусгасан гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тайлбарлав. Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийсэн байна. 


МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох хуулийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа аж.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.131.245.2262019-05-13 16:50:28

өөрсөддөө 950 сая, бусдад 20 сая, асар их ялгаа байна даа

ТАТЬЯНА - 202.179.24.452019-05-13 13:54:57

эргэж төлөхгүи олон хүн авна даа, банкны дарамт эсвэл төсвөөс нөхөн төлөх болно, ер нь бол бурууднаааа

поп шийдвэр - 202.179.24.1802019-05-13 12:07:47

ард түмэнд хүртээлгүй өөрсдийгөө дэмждэг хэдэн мудаакт өгөх хахууль гэж ойлгогдлоо.

чацга царайлчихаад - 202.179.24.1802019-05-13 12:03:43

соногууль ойртож байна даа