"Манчестер Сити" Английн Премьер лигт аваргалав


Английн Премьер лигийн сүүлийн тойргийн тоглолтод “Брайтон”-ыг талбай дээр нь 4:1-ээр давамгайлсан “Манчестер Сити” хоёр жил дараалан аваргаллаа.

“Манчестер Сити” түүхэндээ ийнхүү зургаа дахь удаагаа (өмнө нь 1936/37, 1967/68, 2011/12, 2013/14, 2017/18 онуудад) Английн аварга болж байна. Энэ улиралд тус баг түүнчлэн Английн лигийн цом гардаж, энэ сарын 18-нд Английн цомын төлөө “Вотфордтой” тоглох юм.

"Манчестер Сити" нийтдээ 98 оноо авч хоёрдугаар байрт орсон “Ливерпул”-аас ганцхан оноогоор түрүүлжээ. Гуравт 72 оноогоор “Челси”, дөрөвт “Тоттенхэм Хотспур” (71 оноотой) багууд шалгарч Аваргуудын лигт оролцох эрхтэй болсон байна.

Б.Туг

Сэтгэгдэл бичих