Биткойны ханш 7.5 мянган долларт хүрчээ


Нэг биткойны үнэ өчигдөр 7.5 мянган долларт хүрч тус криптовалютын ханшийн 2018 оны есдүгээр сарын дээд хэмжээнээс давсан тухай “Coinmarketcap” цахим хуудсанд мэдээлжээ. 

Биткойн нь блокчейн технологи дээр үндэслэсэн аль нэг улс оронд хамааралгүй криптовалют бөгөөд системд нь холбогдсон хүн бүр худалдаж, худалдан авах эрхтэй байдаг аж.

Биткойны системийг анх 2008 оны арваннэгдүгээр сард Сатоши Накамото гэх нууц нэрээр танилцуулсан ч ердөө сүүлийн хэдэн жилд дэлхий даяар эрэлттэй болж эхэлжээ. Биткойны тоо хязгаарлагдмал бөгөөд дийлэнх биткойн эздээ олсон тул ханш нь хэдхэн жилийн дотор олон зуу дахин өсөхөд хүрсэн байна.

Б.Туг  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

уншигч - 66.181.178.952019-05-13 21:56:41

энэний учрыг олоход бэрх ,цаанаа мөнгө өсөөд байна гэсэн мөртлөө,гар дээр дуртай үедээ аваад чөлөөтэй хэрэглэхэд хэцүү зүйл юм бишүү ??? банкинд мөнгөө хэрэгцээтэй үед хэдийд ч авч хэрэглэдэг харин Биткойныг авч чадаж байгаа хүн нь хэд юм банкнаас ???одоо дэлхий дээр 3000 гаруй криптовалют байна гэж байгаа ,борооны дараах мөөг шиг их олон байна шүү

аббб - 202.131.243.1902019-05-13 16:20:29

энэ нээрээ сонин мөнгө шүү, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хоосон зүйл мөртлөө ийм үнэд хүрэх гэж