Декабристын бөгж 6 000 000 рубль хүрчээ

Харахад энгийн гэмээр энэ бөгж юугаараа өвөрмөц хосгүй хэмээн та бодож байнав,  саяхан болсон  дуудлага худалдаагаар уг бөгжийг яагаад  ийм их мөнгөөр  худалддаг билээ?

 Энэ ер бусын бөгжийг  нэг декабристын дөнгөний төмрөөр хийсэн бөгөөд эзнийх нь нэрийг бичсэн  алтаар  доторложээ. Тийнхүү декабрист Евгений Оболенскийн бөгжийг “Оросын нууц нийгэмлэгүүд. Ховор номууд. Баримт бичиг, гэрэл зургууд. График” гэсэн  дуудлага худалдаагаар 6 сая рублиэр (6 сая рубль гэдэг нь манайхаар бол – 249 сая гаруй төгрөг гэсэн үг – ред.,) худалдсан байна.



 

Бөгжний анхны үнийг 2,5 рублиэр тогтоосон ч,  дуудлага худалдаанд оролцогчид  түүнийг авахын төлөө  ширүүн өрсөлдсөн байна. Энэ арга хэмжээний үеэр  нийтдээ 900 лот, тодруулвал декабристуудын  хэрэглэж байсан нандин  эд өлгийн зүйлсийг  худалджээ.

 


 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Энхээ - 119.40.98.1622019-05-14 07:37:07

Агуу эдлэл байна аа