Мессийг Роналду “дэлхийн шилдэг тоглогч” гэж үнэлжээ

“Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хагас шигшээд “Барселон” багийнхан “Ливерпуль” клубийнхэнд хожигдсонд багийнхан бүгдээрээ биш, харин зарим тоглогч  буруутай юм хэмээн үзэж буйг Оросын “Спорт экспресс” сайтад бичсэн байна.

 

Каталончууд  эхний тоглолтод 3:0-ийн харьцаатай хожиж, харин хариу тоглолтод 4:0-гийн харьцаатай хожигдсон билээ.


“Ийнхүү хожигдсоны гэм буруутныг эрж хайх нь шударга бус юм”. “Барселон”-чуудад гарамгай баг болон дэлхийн шилдэг тоглогч Месси бий. 


Энд бусад тоглогч хожигдсон, харин “Барселон” клуб Мессигийн ачаар хожсон хэмээн бичсэнийг би  уншиж байснаа санаж байна. Энэ нь  бүх тоглогч болон дасгалжуулагчийн багийнхны хувьд шударга бус юм. “Барселон” клуб сайн тоглогчид болон дасгалжуулагчид бүхий шилдэг баг. Шүүмжлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэж Роналду хэлсэн байна.


Шувтаргад Испанийн клуб  орохгүй болсон нь харамсалтай, харин “Ливерпуль” шувтаргын тоглолтод зүй ёсоор орлоо” гэж Роналдугийн хэлснийг “Стандарт” сайт иш татжээ.


Аваргуудын лигийн шувтаргад “Ливерпуль” клубийнхэн  “Тоттенхэм” багтай тоглох юм.


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

il vito spaghetti - 202.179.27.1332019-05-12 08:13:22

que bello questo tipo

don - 202.179.27.1332019-05-12 07:51:56

bello

Juventus Italia - 202.179.25.1022019-05-11 15:46:29

bravo molto benne ragazzo