Дэлхийн янз бүрийн оронд хогийг хэрхэн боловсруулдаг вэ?

 

Боловсруулахад улам бүр хэцүү болж байгаа ер бусын  их хог  хаягдал нь өнөөгийн нийгмийн гол асуудлуудын нэг.   Хүн ам нь өдөр бүр олон зуун мянган тонн хог гаргаж байгаа том хотууд болон эдгээрийн ойролцоохи  нутгийн  байдал хамгийн түвэгтэй нь  юм. Ийм тохиолдолд  өөрийн гэсэн арга барилаар  ажилладаг хувийн компаниуд  бий.


 

Европын орнуудад хог   ялгах ажилд их анхаарал тавьдаг байна. Түрүүнд нь  оршин суугчдын ийм санаачлагыг хөхүүлэн дэмждэг байжээ. Гэвч өнөөдөр зарим оронд хуванцар болон шилэн савыг нэг уутанд хийсэн хүнийг чамгүй мөнгөөр торгож болдог байна.  Швейцарт жишээ нь  “хогны цагдаа” ажиллаж,   хогийг нарийн ялгаж, тамхины ишийг хаа тааралдсан газраа хаясан оршин суугчдыг хянадаг байна. 

Зарим оронд цэвэрч байдлыг дэмжиж,  хүмүүсийг эмх цэгцтэй  байхад сургахын тулд  хогийг хүлээн авах тусгай цэгүүдэд авчирч өгвөл залуучуудад мөнгө өгдөг байна.  Харин Нидерландад “экологийн цэвэрч байдлын” систем нэвтрүүлж, хогийг ялгаж өгвөл, ахуйн үйлчилгээний төлбөр  хийхэд хөнгөлөлт үзүүлдэг тусгай купон авч болдог гэнэ.

Как перерабатывают мусор в разных странах мира



Нэг үгээр,   хогоо ялгаж хаяхыг  хүсдэггүй хүн   ийм үйлчилгээ хийлгэх захиалга өгч болдог байна.  Тусгай зуучлагч хүн  хог хаядлыг өөрөө ялгаж тодорхой төлбөртэйгээр хогийн  цэгт тушаадаг  аж. Энэ бүх арга нь хогийг  хялбархан боловсруулахын тулд  шинэ  эдлэхүүн хийх юмуу эрчим хүч гаргаж хэрэглэх боломж олгодог байна.

 

1.Япон улс  хог боловсруулах талаар хамгийн их амжилт олж байгаа орны нэгэнд тооцлогддог.  Энд барилгын хаягдлыг хэрэглэх арга нэвтрүүлж, үүгээр  чимэглэлийн материал үйлдвэрлэж, хиймэл арал байгуулахад ашигладаг байна.  Техникийн болон хоолны  хуршсан тосоор био-түлш хийж, харин хуванцар савыг нийлэг даавуу хийхэд ашиглана.  Газрын ховор элементүүд агуулсан бүх электрон барааг заавал боловсруулах ёстой гэнэ.

 

 



2.
 Сингапурт  хог ашиглан, арал байгуулж, хил хязгаараа тэлж  байна.  Ингэхдээ барилгын хаягдал төдийгүй, ахуйн бүх хогийг хэрэглэдэг  аж. Ийм хогийг сайтар   хигэж, барилгын тусгай блокоор  шахаад, үүгээр  яваандаа арал байгуулдаг байна.


 

Швед улс  шатдаг хогийг цахилгаан эрчим хүч болон дулаан  үйлдвэрлэхэд ашигладаг аж.  Тийнхүү хогоор ажилладаг 32 цахилгаан станцыг нэгэнт барьжээ.  Ийм  ийм арга хэрэглэх болсноор хөрш орнуудаас ч хог худалдан авдаг байна.

4. Хятад улс  барилгын материал үйлдвэрлэхэд ахуйн болон барилгын хаягдлыг ашиглаж,  түүнчилэн  чанараараа сонгодог асфальтаас ч дутахааргүй  замын тусгай хучилт хийхэд  мөн ийм  хаягдлыг ашигладаг байна.

5. Израильд хогийг ялгахад   ус хэрэглэдэг байна.  Тусгай угаах станцуудад хогийг  маш хүчтэй усаар төмөр, хуванцар болон  органик хаягдал гэж  ялгадаг гэнэ.  Тэгээд цаашид  хаягдал бүрийг  ердийн аргаар бловсруулдаг байна.

6.  Орост  хуванцар хаягдлыг боловсруулах завод барьж байна.  Дулаалгын материал үйлдвэрлэх тусгай мяндас гаргаж авахын тулд хуванцар сав болон бөглөө боловсруулах хэд хэдэн үйлдвэр ажиллаж байгаа ажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 24.9.102.2102019-05-11 04:09:36

mongolchuud uls tur,zasgaa muulj suuhaar yadaj soyljih kheregtei.USA d ch gesen yag iim,bukh khogiig tus tusad ni khayna,khezee ch tsug khayhgui,yag ingeed khogiin sabaa tabina,zaabriin daguu yalgaj khyadag

Lord - 66.181.178.772019-05-10 16:52:16

Manai Mongolchuud xogoo xaa saigvi xayadag.Nadaas garch l baival manaixaas l xoldoj baival busad xvnii erx ashig tsever talbai tsemtsger gudamj ogt xamaagvi.Xeldeg ch xvn bxgvi xeldeg xvn baival xutsaa chi shaa chi chamd yamar xamaa bna geed uurlana xereldene.Uxamsar doroi.Xodooniixon xotod ireed xogoo xayana.Xotiinxon xodoo ochood uul usnii derged goliin xajuud oi dotor xayana.Mongoliin oi bitvv 00-iin tsaas emegtei xvnii xeregsel bolson.Gol nuuruudiin ereg bitvv xog xayagdal bolson.Uxamsar setgelgeegee boxir bailgaad baixad xognoosoo salna gej bxgvi.Daxin bolovsruulax talaar bodood ch xereggvi.Busad ulsuud xog xayagdlaa daxin bolovsruulj bxad manai Mongolchuud xol bna doo odii bna.

nithyanda - 218.50.19.752019-05-10 16:39:40

dahij ashiglahgui zavaan hogoo yalgaad shataadag baih yostoi