Хөлбөмбөгийн анхдагч Английн Аваргуудын лиг дахь давхар гайхамшиг


Аваргуудын лигийн сүүлийн хэдэн жил эхний тоглолтдоо бутниргүүлсэн багууд финалд үлдсэн ийм сэтгэл хөдөлгөсөн ер бусын тохиолдол болоогүй.

Хөлбөмбөг хэмээх дэлхийн өнцөг булан бүрт, тэр ч бүү хэл бөхийн орон Монголд хүртэл түгсэн ямар ч жүжиг, киноноос илүү ер бусын өрнөлтэй энэ спортыг яалтай.

Месси, Суарес тэргүүтэй Испанийн алдарт “Барселон” Салах, Фирмину зэрэг үндсэн довтлогчдоо алдсан “Ливерпул”-д 4:0-ээр хожигдоно гэж хэн бодсон бол?

Талбай дээрээ “Яакс”-ын залуу ба шазруун “нисдэг холландууд”-ад 1:0-ээр хожигдсон Лондоны “Тоттенхэм Хотспур” шилдэг тоглогч Харри Кейнгүйгээр  Амстердамд гайхашгийг бүтээнэ гэж хэн төсөөлсөн бэ?

Арлын Англид зохиосон хөлбөмбөг гэх энэ шоу хүн бүрт нэг зүйлийг сануулах мэт. Яаж ч бүтэлгүйтэж, яаж ч доройтсон сэтгэлд тань гал асч байвал маргааш бүхнийг эргүүлж авах боломжтойг харуулж буй бус уу?

Юутай ч Мадридын “Метрополитано” цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн цомын төлөө зургадугаар сарын 1-нд төсөөлөхөд бэрх “come back” буюу эргэн ирэлт хийсэн Английн “Ливерпул”, “Тоттенхэм Хотспур” багууд өрсөлдөхөөр боллоо. Браво!  

"Аякс" (Холланд) – "Тоттенхэм" (Англи) – 2:3 (2:0)

Гоолууд: Де Лигт, 5 (1:0). Зиех, 35 (2:0). Лукас Моура, 55 (2:1). Лукас Моура, 59 (2:2). Лукас Моура, 90+6 (2:3).

"Аякс" (Амстердам): Онана, Мазрауи, Де Лигт, Блинд, Тальяфико, Шене (Фелтман, 60), Ван Де Бек (Магальян, 90), Де Йонг, Зиех, Тадич, Долберг (Синкгравен, 67).

"Тоттенхэм" (Лондон): Ллорис, Триппьер (Ламела, 81), Алдервейрелд, Фертонген, Роуз (Дэйвис, 82), Сиссоко, Ваньяма (Льоренте, 46), Эриксен, Алли, Лукас Моура, Сон Хын Мин.

Шар хуудас: Сиссоко, 16. Долберг, 50. Роуз, 76. Зиех, 77. Онана, 90+5.

Шүүгч: Брих (Герман).

Амстердам. “Йохан Кройф Арена” цэнгэлдэх хүрээлэн.

Б.Туг



Сэтгэгдэл бичих