“Энфилд” дахь хөлбөмбөгийн гайхамшиг ба “Барселон”-ы жил дараалсан гутамшиг

\

Аваргуудын лигийн хагас шигшээгийн Английн “Ливерпул” ба Испанийн “Барселон”-ы гал асаасан тоглолт Ливерпулийн “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

Барселоны алдарт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ Испанийн Ла лигийн аваргаар олон тоглолтын өмнө тодорсон талбайн эзэд Английн Премьер лигийн аваргын төлөө өрсөлдсөөр буй “Ливерпул”-ийг 3:0-ээр бутниргэсэн билээ.

Тэрхүү тоглолтын дараа Аваргуудын лигийн финалд “Барселон” шалгарах нь тодорхой гэж хөлбөмбөгийн дийлэнх хорхойтнууд үзэж байв. Гэвч довтолгооныхоо түлхүүр тоглогчид болох Салах, Фирминуг бэртлийн улмаас алдсан герман дасгалжуулагч Юрген Клоппын баг жинхэнэ гайхамшгийг бүтээн 4:0-ээр хожин бөмбөг бөөрөнхийг дахин нотолж чадсан юм.

"Ливерпул" (Англи) – "Барселон" (Испани) – 4:0 (1:0)

Гоолууд: Ориги, 7 (1:0). Вайналдум, 54 (2:0). Вайналдум, 56 (3:0). Ориги, 79 (4:0).

"Ливерпул": Алиссон, Александр-Арнолд, Матип, Ван Дейк, Робертсон (Вайналдум, 46), Фабинью, Хендерсон, Милнер, Шачири (Старриж, 90), Мане, Ориги (Гомес, 85).

"Барселон": Тер Штеген, Сержи Роберто, Лангле, Пике, Жорди Алба, Видал (Артур, 75), Бускетс, Ракитич (Ф.Малком, 80), Месси, Суарес, Коутинью (Семеду, 60).

Шар хуудас: Фабинью, 11. Бускетс, 45+1. Ракитич, 53. Матип, 66. Семеду, 75.

Шүүгч: Жунейт Чакир (Турк).

Ливерпул. "Энфилд" цэнгэлдэх хүрээлэн.

Эхний тоглолт – 0:3.

Өнөөдөр залуу нисдэг холландуудын “Аякс” талбай дээрээ Английн өөр нэг баг “Тоттенхэм Хотспур”-ыг хүлээн авна. Лондоны багийг талбай дээр нь 1:0-ээр хожсон “Аякс” хожих магадлал их ч, Аваргуудын лигт цэвэр Английн финал болж болзошгүй.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих