Москвад Ялалтын сүрт жагсаалын үндсэн бэлтгэл эхэлнэ


Оросын нийслэл Москва хотын Улаан талбайд 1945 онд нацист Германыг дэлхийн II  дайнд бутцохисны 74 жилийн ойн сүрт жагсаалд оролцох тус улсын зэвсэгт хүчний янз бүрийн анги, нэгтгэлийн 13 мянган офицер ба цэрэг, 132 цэргийн техник хэрэгсэл, 74 нисдэг тэрэг, онгоц сүүлийн бэлтгэлээ үүрийн 05.00 цагт эхлэх ажээ.  

Сүрт жагсаалд “Тигр” (“Барс”) хуягт автомашин, “Тайфун” хэмээх хамгаалалаттай автомашин, “БТР-82А” хуягт тээвэрлэгч зэргээс гадна Оросын зэвсэгт хүчний хамгийн сүүлийн үеийн “Т-14 Армата” танк, танкны довтолгоог дэмжигч “Терминатор” хуягт машин, зенитийн пуужингийн “С-400” цогцолбор, пуужингийн “Ярс” хэмээх сүүлийн үеийн техник жагсах юм байна.

Москвагийн тэнгэрт Улаан талбайн дээгүүр “Ми-8АМТШ”, “Ми-28Н”, “Ка-52” зэрэг сүүлийн үеийн байлдааны нисдэг тэргүүд, тавдугаар үеийн “Су-57”, “Кинжал” хэмээх дуунаас хурдан пуужин тээгч “МиГ-31К” зэрэг сөнөөгч онгоцууд өнгөрөх ажээ.

Б.Туг

Сүрт жагсаалын шөнийн бэлтгэл


“Т-14 Армата” танк


“Кинжал” хэмээх дуунаас хурдан пуужин тээгч “МиГ-31К” сөнөөгч онгоц


"МИ-8АМТШ Терминатор" нисдэг тэрэг 

Сэтгэгдэл бичих