Энэ хавар, зуны гоёл чимэглэлийн чиг хандлага

80-аад онд моодонд орж байсан шигтгээ дүүрэн гоёл, зүрх, дун хаясаан хэлбэртэй акксесуар, “том том тод” хийцийн гоёлууд ч бидний гоёл чимэглэлийн савыг шинэчлэхээр энэ хавар тренд болоод байна. Сонин, сайхан, содон, сонирхолтой энэ хаврын чиг хандагатай танилцах уу? 

ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч ҮЛ ХУУЧРАХ…

Моод эргэлээ, сувд тренд боллоооо…. Аа, гэхдээ эмээгийн чинь зүүдэг шиг яг ч биш шүү. Харин цагирган төмөрт ороолгоотой зүүлт, ээмэг, бугуйвч энэ хавар даруй тренд болох нь байна. Сувдан оруулгатай цагирган ээмэгнээс нь харин өөртөө нэгийг авчихдаг юм билүү, догь юм гээч?

.

“80-ААД ОНЫ” ЗҮРХ

80-аад онд жинхэнэ тренд болж байсан Зүрхэн хэлбэрийн гоёлууд энэ хавар эргээд тренд болох нь ээ бүсгүйчүүлээ. Хэрвээ чи өөрөө хараахан мэдэхгүй бол ээж чинь, эгч чинь ийм акксесуар моод болж байсныг мэдэж магадгүй юм. “Зүрхээ чихэн дээрээ, цээжин дээрээ, бугуйн дээрээ зүүгээд” загварт хичнээн хайртайгаа илэрхийлээрэй. Escada, Balenciaga-ын загварын тайзан дээрээс, Alyssa Coscarelli-ын инстаграм хаягаас зүрхээ хэрхэн “ил гаргасан”-ыг харж санаа аваарай. Энэ загвар чиний хаврыг ёстой уянгалуулаад өгч мэднэ шүү.


ДАЛАЙН ТҮРЛЭГ

Буюу энэ хавар дун, хясааны тухай дээр дурдсан даа? Хэрхэн гоёоор зүүхийг Altuzarra, Anna Sui-ын загварын тайзнаас эсвэл Svnrshop-ын инстаграмаас тольдож болох нь. Дун хясаан гоёл чимэглэлээр урин дулаан цагийг “давалгаалуулах”-д бэлдээрэй.


Сэтгэгдэл бичих