Их Британийн хунтайж Харри хүүтэй болжээ


Их Британийн 34 настай хунтайж Харри өөрөөсөө гурав эгч эхнэр Меган Марклаас хүүтэй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Тэрээр сэтгүүлчдэд ярихдаа, “Меган Маркл бид хоёр өнөөдөр өглөө эрүүл, гайхамшигтай хүүтэй болсноо зарлахад баяртай байна. Эх, хүү хоёрын биеийн байдал маш сайн гэж эмч нар хэллээ. Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч. Хүүтэй болно гэдэг ийм их хүндрэлтэй гэдгийг төсөөлж ч явсангүй. Эмэгтэйчүүд энэ бүхнийг яаж давж чаддаг байна аа! Меган бид хоёрыг дэмжсэн хүн болгонд баярлалаа” гэжээ.

Хунтайжийн эхнэр Меган Маркл өчигдөр шилтгээндээ бус тусгай эмнэлэгт амаржжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих